УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэвлэлдөгсөн ярилцлагадаа "Монгол Улсын долоон банк дампуурах хэмжээнд байгаа асуудлууд яригдаж байна. Их хурлаар энэ асуудлуудаа хаалттай ярилцах ёстой" хэмээн ярьжээ.
Энэ талаар Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас тодруулахад "Энэ бол ямар ч үндэслэлгүй үг. Банкуудын үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдаж байгаа" гэсэн байна.
Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн Активын чанарын үнэлгээнд буюу банкуудын хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлснийг хянасан тайлан Монголбанканд хүргэгдсэн талаар хэлээд "Үүнээс болж арилжааны банкуудын хөрөнгө үгүй болж, төлбөр гүйцэтгэх чадваргүй болно гэсэн ойлголт байхгүй. Тиймээс энэ мэдээлэл үндэслэлгүй" хэмээн няцаасан байна.