x

Ч.Отгочулуу: Оюутолгой байгаа тохиолдолд саарал жагсаалт сүртэй эрсдэл учруулахгүй

-Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголт үлдэхгүй байсан-

Эдийн засагч Ч.Отгочулуутай саарал жагсаалтын талаар ярилцлаа.

-Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо гэж байна. Энэ жагсаалтад орсноор бидэнд мэдрэгдэх сөрөг тал нь юу вэ?

-Албан мэдээ гараагүй байх шиг байна. Хэрэв хар жагсаалтад орвол Олон улсын байгууллагууд хориг арга хэмжээ авчих гээд байдаг эрсдэл бий. Харин саарал жагсаалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй. Гэхдээ бид угаасаа эрчимжүүлсэн хяналт буюу саарал жагсаалтаасаа ялгаагүй хатуу хяналттайгаар явж байгаа, сүүлийн хоёр гурван жилд. Тэгэхээр саарал жагсаалтад ороод учрах эрсдэл, нөлөө нэгэнт болоод өнгөрчихсөн гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, нэмж учрах шинэ эрсдэл байхгүй гэж ойлгосон.

-Тийм аюултай биш хэрэг үү?

-Хэт хоосон сүржигнэл яваад байна. Иргэдийн карт ажиллагаагүй болно ч гэх шиг. Тийм зүйл байхгүй. Манайх 2011 онд саарал жагсаалтад орж байсан. Картаар мөнгө угаах хэмжээний тийм их мөнгө эргэлдэхгүй, ялангуяа Монголд. Гаднын том банкууд Монголыг тэртэй тэргүй нэг их тоохгүй болсон. Монгол саарал жагсаалтад орлоо гээд сөргөөр нөлөөлчих том хэмжээний бизнес байхгүй. Юуны түрүүнд айлгах тактик явж байна. Хоёрдугаарт, улстөрчдийн хоорондын өс хонзон яваад байна л даа.

Сонгууль дөхчихсөн. Ил тодын хуулиас болж манайх саарал жагсаалтад орох нь гэсэн мессеж сэвээд удаж байгаа. Гэтэл үнэндээ байдал тийм биш. ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалт дууссан.

Ямар нэгэн байдлаар тэр эх үүсвэр дотор терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болчихсон шиг байна гэж харсан. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, өөр асуудал. Гэтэл сангийн яам маань өөр өнцөг бүхий мэдээлэл тараагаад байх шиг байна.

-ОУВС-гийн хөтөлбөртэй хамаатай асуудал ФАТФ-д хамаагүй гэсэн үг үү?

-Тусдаа байгууллагууд. ОУВС дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан. Валютын дайнаас сэргийлэх зорилготой. Гишүүн орон нь хүсвэл хөтөлбөрт ордог тийм л байгууллага. Харин ФАТФ-ын хувьд анх их долоогийн санаачилгаар үүссэн гэж үздэг.

Терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хар мөнгийг зохицуулах, зөвлөмж өгдөг газар. Монгол мэдээж эрсдэлтэй бүс нутагт байдаг. Афганистан, ОХУ, БНХАУ, Казахстантай ойр.

Эдгээр улс хар тамхи, хүний наймаа өндөртэйд тооцогддог. Монгол Улс эдгээр улсуудын хооронд, зангилаа нутаг гэдэг утгаар манайд анхаарал хандуулдаг байх. ФАТФ-ыг 1989 онд анх Хууль зүйн сайд нар нийлж байгуулсан гээд танилцуулга дээр нь харагдана лээ.

Хил дамжсан хэргүүд дээр хууль эрх зүйн орчноо уялдуулъя гэж нэгдсэн түүхтэй байгууллага гэж харсан. Зөвлөмж өгдөг чиг үүрэг нь зонхилсон байгууллагын гаргадаг жагсаалтыг улстөржүүлж, биеэ намнах хэрэгсэл болгоод байх нь зохимжгүй л дээ.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт татардаг гэж та ярилаа. Гэхдээ манай улсын хувьд Оюу толгой гэж том төсөл хэрэгжиж байгаа нь энэ эрсдэлийг бууруулж, зөөлрүүлэх эерэг талтай юм биш үү?

-Яг тийм. Оюу толгойд дэлхийн ихэнх том банк зээл өгсөн байгаа. Олон улсын санхүүгийн корпораци, ОУВС дэмжиж яваа. Тэр утгаараа энэ байгууллагууд манайхыг саарал жагсаалтад багтаж удаан явахыг дэмжихгүй. Манай хөрөнгө оруулалтын 90 хувь нь Оюу толгой. Оюу толгойн хувьд нэгэнт тохирчихсон, хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг баталчихсан учраас дажгүй байх.

Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь жаахан буурч магадгүй. Оюу толгойд санхүүжилт өгсөн гадны банкууд манайхыг зүгээр харж суугаад эрсдэлтэй байдалд оруулахгүй. Учир нь тэдний өгсөн зээл, тэдний эрх ашиг хамт хохирно. Хэрвээ Дубайд тохироо болоогүй бол харин бид өнөөдөр хэцүүхэн байдалтай суух байсан. Бараг Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь илүү их орчихсон байх байсан биз.

-Дубайн гэрээ байгаагүй бол яг ямар эрсдэлүүд тулгарах байсан талаар тодруулж тайлбарлаач, яагаад заавал Хятадын улс төрийн зээл гэж..?

-Дубайн төлөвлөгөө байгаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс болно. ОУВС орж ирэхгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй болох байсан. 2016 оны сонгуулийн дараа БНХАУ-аас зээл авах гээд хувилбар яригдаж байсан шүү дээ. Муу нэртэй, луу данстай өмнөх Ерөнхийлөгчийн үед Далай лам ирээд тэр яриа зогссон гэж санадаг.

-Хятад улсаас улс төрийн зээл авахаас өөр сонголт байгаагүй хэрэг үү?

-Өөр сонголт хомс.

-Дубайд гарын үсэг зурсан төлөвлөгөөнд энэ л хэцүү дээ гэсэн заалт бий юу?

-Дубайн төлөвлөгөөг ихэнx хүн уншиж үзээгүй. Хэрвээ уншаад үзвэл нэг заалт бий. Энэ төлөвлөгөөг Монгол улсын хуульд нийцүүлж ойлгож тайлбарлана шүү гэсэн зарчим бий. Хэрвээ Монгол Улсын хуульд, эрх ашигт нийцэхгүй байгаа бол тухайн заалт хүчингүй болно. Дубайд баталсан төлөвлөгөөг ойлгоход хэцүү зүйл байхгүй. Хоёр жил хэрэлдлээ, одоо больё, жилд нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийж гүний уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлье л гэсэн тохироо. Тухайн үед УИХ-аас хоёр ч тогтоол гарсан байсан.

Нэг нь гүний уурхайн санхүүжилтээ шийд, явуул гэсэн агуулгатай. Нөгөө нь бүр хугацаа заасан тогтоол бий. Эхний хагас жилдээ багтаж шийдвэрлэ гэсэн. Эдийн засаг тэр үед маш хүнд байсан. Хөрөнгө оруулалт зогссон, гадныхан нүүр буруулсан, зэсийн үнэ 4,500 ам.доллар руу уруудсан, нүүрсний ханш 30-хан ам.доллар болчихсон үе байсан.

Нефтийн үнэ 100 ам.доллараас олигтой бууж өгөхгүй байсан цаг. Өөрөөр хэлбэл Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол хэцүүдэх байсан. Тэр янзаараа явсаар өнөөдөртэй золгосон бол байдал яаж хэцүүдэхийг төсөөлж хэлэхэд хэцүү.

-Манайд ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдээс хэд нь биелээгүй билээ. Анхаарах татахаар ноцтой шалтгаан байна уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Манайд 40 зөвлөмж өгсөн юм билээ. 20-ыг нь биелүүлсэн. 20 нь үлдсэн байсан. Тэдгээрээс дөрөв нь хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр үлдсэн. Энэ бол ерөөсөө л Хууль зүйн яам, Сангийн яам хоёр ажлаа хийгээгүйтэй холбоотой.

Эхний асуудал нь хойд Солонгосын ажилчидтай холбоотой. Тэднийг ажиллуулахаа боль гэсэн зөвлөмж байгаа. Учир нь хойд Солонгос хоригт орчихсон. Хойд Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэсэн хар бий.

Энэ бол Хууль зүйн яамны хийх ёстой ажил. Бас эдийн засгийн буюу мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг дээр түргэн шуурхай, ил тод байх ёстой гэсэн зарчмын шаардлага л тавьж байгаа юм билээ. Манайд тийм айхавтар ноцтой асуудал байхгүй.

Гэтэл үүнийг заавал ил тодын хуультай холбох шаардлагагүй. Бие биедээ дургүй хувь улстөрчдийн л хандлага гэх үү, бөөсний онигоо шиг л зүйл болоод байна. Бид байгаа юмыг бодитоор нь мэдэх эрхтэй Татвар төлж байгаа гэдэг утгаараа. Гэтэл үүнийг хамаг мэдээлэл дээр сууж байгаа Сангийн сайд нь улс төрийн оноо авах зорилгоор мушгиж, буруу ойлголт төрүүлээд яваа нь үнэхээр харамсалтай.

Сүүлийн үед алт буцаад хулгайгаар гадагшаа гардаг болчихлоо гэсэн мэдээ уншлаа. Маш их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх гэсэн хоёр ч удаагийн оролдлого ойрын өдрүүдэд гарлаа. Нэг нь Оросоос, нөгөө нь Хятадаас гэв үү дээ. Илрүүлж, барьж авч байгаа гэдэг ч дахиж тийм үйлдэл гаргахгүй байх талд санкцийг нь чангалаач гэсэн зөвлөмж өгсөн бололтой юм. Дараагийн зөвлөмж нь Терроризмтой тэмцэх хуулийг тодотгох, өөрчлөх байсан бололтой юм. Энэ нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг харин маш хурдан баталчих шиг боллоо.

-Терроризмтой тэмцэх хуулийн төсөл нэлээд дээхэн сонсогдож байсан санагдах юм. Одоо л баталж байгаа хэрэг үү?

-Аль 2017 онд гарсан зөвлөмж гэхээр Хууль зүйн яам хоёр жил дарж байгаад өнгөрсөн долоо хоногт УИХ-РҮҮ оруулаад гуравхан хоногт баталлаа гэсэн мэдээ уншсан.

-Саарал жагсаалтаас гаръя гэвэл Хууль зүйн яам ажлаа сайн хийчихэд л болох нь гэж ойлголоо?

-Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам ажлаа хийж, холбогдох хууль журмаа маш хурдан баталчихвал ирэх оны таван сардаа багтаад буцаад л саарал жагсаалтаас гарчихна гэж харж байгаа. Сүржигнээд байх асуудал биш. Орох нь ч, гарах нь ч асуудал биш. Дахиад хэлэхэд өөрсдөө ажлаа хийгээгүй хэр нь хий сүржигнэж байна л даа.

-Саарал жагсаалтад орсон нь Ил тодын хуулиас болоогүй гэж ойлголоо, зөв үү?

-Тэгэх шалтгаан байхгүй. Харин ч Ил тодын хууль баталсан учраас эдийн засаг энэ дайтай өсөж яваа. Их хэмжээний орлогыг албан ёсны болгосон. Манай татварын хууль тогтоомж ямар билээ. Зарим нэг татварын байцаагч нар ямар муухай шантаажны байдлаар ажилладаг билээ. Хуулиа огцом өөрчилдгөөс иргэд, аж ахуйн нэгж хүссэн хүсээгүй татвараа нуух байдал руу орж байсан. Шударга үйлчилгээ авахыг хүсэж татвар төлдөг. Харамсалтай нь тийм үйлчилгээг нь төр өгч чадаагүй. Сонгууль дөхөхөөр бүр хэцүү. Заримдаа төр өөрөө шантаажны байгууллага болж хувирдаг. Тэгэхээр төр нэг удаа татвар төлөгчдөө, хувийн хэвшлээ өршөөх нь буруу биш шүү дээ.

-Ер нь Ил тодын хуулийг олон улсын байгууллагууд шүүмжилж байгаа юу?

-Үүнийг олон улсын байгууллагууд онцолж шүүмжлэхгүй байгаа гэж тэр тайлангаас нь харагдсан. Татварын орчноо сайжруул, уян хатан боловсронгуй болго гэдэг. Гэтэл мэдлэг мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс тэр зөвлөмжийг нь буруугаар ойлгуулаад байна л даа.

Санаагаар болдог бол Үндсэн хуульд нэг өөрчлөлт оруулмаар санагддаг. Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба хашиж буй улс төрчдийг дараагийн сонгуулиар УИХ-д нэр дэвших эрхгүй болгомоор байгаа юм.

-Яагаад?

-Учир нь энэ хүмүүс өөрт байгаа мэдээллээ ирэх сонгуулиар дахиж сонгогдохын тулд ашиглаад байдаг юм. Өөрт байгаа мэдээллийг иргэдийн мэдээлэлгүйг ашиглаж айлгах, өрсөлдөгчөө буулгаж авах, дургүй улстөрчөө харлуулахад ашиглаж байна. Ер нь л нийтэд үйлчлэх ёстой төрийн албан тушаалаа өөрийн гэх үү, хувь улс төрийн, сонгуулийн зорилгоор ашиглаад байна. Мэдээллийг ялгавартай цацаж байна. Дургүй улстөрчөө муухай харуулахын тулд нийтийн эрх ашгийг эрсдэлд оруулаад байна ч гэж хэлж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Адар (183.177.100.4)
    Хаана юу хийж байсан нь мэдэгдэхгүй, амьдралын бэрхшээлийг огт амсаагүй нэг сайхан залуу гадаадад тийм асуудлыг ингэж шийддэг гэж яриад Монгол төрийн бодлого тодорхойлдог болоод удаж байна даа. Бид яаж хөгжих вэ дээ. Дубайн гэрээний луйврыг хийгээгүй бол ОУВС монголд хөтөлбөр хэрэгжүүлэхгүй юм гэнэ дээ. Оюутолгойн гэрээг улайран хамгаалагчдын нэг нь энэ нөхөр мөнөөс мөн.
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.90)
    Made in china
    2019 оны 10 сарын 20 | Хариулах
  • ПИСДА НАРАА (202.9.44.218)
    санаа зовоох асуудал биш юм бол засаад залруулчих энхболд элбэгдорж сбаяр нараа шоронд нь хийж чадахгүй байж битий олон юм гуц. БАГАНУУРТ АНАГААХЫН ИХ СУРГУУЛИЙГ НҮҮЛГЭНЭ ГЭЖ БАЙГАА ТЭГЭЭД 10 МЯНГАН ХУЖАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ОРУУЛЖ ИРНЭ ГЭЖ БАЙГАА ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНАА НОВШНУУДАА АРАЙ ДЭНДЭЖ БАЙГААН БИШҮҮ
    2019 оны 10 сарын 20 | Хариулах
  • би (202.126.89.126)
    Ил тодын хуулиар 33 их наяд ын орлого ил болсон, татвараас зугтсан байсан гэдэг нь аюултай бөгөөд фАТФ энийг л онцолж үнээрийн ихээр цочрох тоо юм шүү ард түмээн.
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top