x

О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн 3х3 төрөл манай улсад эрчтэй хөгжиж, баг тамирчид маань тив дэлхийд нэрээ цуурайтуулах болсон. 3х3 сагсан бөмбөгийн U23 ангиллын шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулантай ярилцлаа.

-FIBA 3x3 холбооноос Мон­голын багуудыг, ялангуяа эмэг­тэй багийг онцолж бай­на. Та бүхэн өнгөрсөн жил оролцохдоо ялалт аваа­гүй ч энэ жил шилдэг наймд шал­гарлаа. Сэтгэгд­лээсээ хуваалцахгүй юу?

-U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан. Ноднин жилийнх анхных гэдэг утгаараа чухал ач холбогдолтой байсан. Гэхдээ бэлтгэл сур­гуулилалт энэ жилийнх шиг хангалттай байж чадаагүй юм. Мөн тухайн үед манай баг “Үхлийн зон”-д орсон байсан. Чех, Япон, Аргентин зэрэг хүчирхэг багтай таарч байв.

Тэр тэмцээнд манай баг нэг ч ялалт аваагүй. Бид нар тэр тэмцээнээс сургамж аваад, илүү их хичээцгээсэн маань үр дүнд хүргэсэн байх.

-Хурдацтай сайжирч хөгжихөд олон хүчин зүйл нөлөөлсөн байх?

-Би сагсан бөмбөгийн спортоор хичээллээд удаагүй. Гадаад, дотоод руу тэмцээн уралдаанд яваад, ялагдаад ирэхээр хүн чинь бас боддог юм билээ. Монгол хүнд чинь бас “шар” байна, улам их хичээх ёстой юм байна, бэлтгэл сургуулилтаа сайн хийе гэж бодсон. Мөн дасгалжуулалт, бэлтгэлийн систем маш их нөлөөлсөн. Зөвхөн бидэнд зохицсон багийн системийг бүтээж, бэлтгэл сургуулилтыг маань хангасан С.Тулга багшийн маань хувь нэмэр хамгийн их. Түүнчлэн, дэмжигч байгууллагуудаа дурдахгүй өнгөрч болохгүй.

Дуртай спортоороо хичээллэж, амжилт гаргах бүх л бололцоогоор хангаж байгаа, “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, MCS Coca cola болон Улаанбаатар-Амазонс эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубийн ивээн тэтгэгч ах нартаа болон багш нартаа баярлалаа гэж хэлье.

-Танай ах Энхбаатар ч бас 3x3 төрлийн шигшээ багийн тамирчин. Сүүлд болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа хамт оролцсон. Анх спорттой хэрхэн холбогдож байв?

-Энэ их сонирхолтой түүх. Ах бид хоёр хэн хэн нь сагсаар хичээллэж байгаагүй. Ах маань МУИС-д элссэн жил найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм билээ. Тэгээд л бэлтгэлдээ яваад байх шиг байсан. Нэг л мэдэхэд Sprite лигийн MVP болоод, үнэхээр, сайжирсан байсан. Ах хүн гэдэг дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг. Ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо хоёр жил гаруй л болж байна. Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ах маань алт, би мөнгөн медаль хүртсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж бол үнэхээр гоё. Бахархаад л.

-Гадны хэвлэлд англиар чөлөөтэй ярилцлага өгөхийг чинь үзсэн. Бэлтгэлийнхээ хажуугаар хичээлдээ явна гэдэг амаргүй байх?

-Австралид хоёр жил амьдарч ахлах сургуулиа төгссөн болохоор хэлний маань түвшин сайн байгаа байх. Эхэндээ бол хэл сурахад амархан байгаагүй. Хэл сурах гэж байгаа хүмүүст зөвлөхөд ном уншаарай л гэж хэлье. Анх очоод маш их ном уншиж, кино үздэг байсан. Би МУИС-д Санхүүгийн менежментийн чиглэлээр хоёрдугаар курст суралцдаг. Боловсрол маш чухал гэж үздэг учраас тэмцээнээс бусад үед хичээлээ огт тасалдаггүй. Багш нар маань заримдаа ойлгохгүй байх нь бий. Гэхдээ энэ бол миний л асуудал учраас аль алиных нь балансыг алдахгүй гэж хичээдэг.

-Танай багийн тамирчин Цэрэнлхам тэмцээний үеэр бэртэл авсан ч эмчгүй учраас Японы багаас туслалцаа авч байсан. Энэ мэтчилэн бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Монголд сагсан бөмбөгийн спортыг маш их дэмждэг болж, хөгжиж байгаад их баяртай байдаг. Гэхдээ зарим тал дээр дэлхийн жишигт хараахан хүрэх болоогүй. Жишээ нь, сая болсон тэмцээнээр Японы шигшээ багийн дөрвөн тамирчнаас гадна ахлах болон туслах дасгалжуулагч, эмч, бариач, сэтгэл зүйч гээд зургаан хүн хамт ирсэн. Гэтэл манай баг эмчгүй л очиж оролцсон. Бидний хувьд ялахаасаа ялагдсан нь олон болохоор бэрхшээл, асуудлууд, тэр болгоныг давж туулж байгаа нь амттай санагддаг.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч Германы багтай хийсэн тоглолт үнэхээр үзүүштэй, сайхан болсон. Нэмэлт цаг дээр buzzer beat хийж ялалт авсан шүү дээ. Энэ тоглолтын талаар яривал?

-Германтай тоглохын өмнө багш маань “Манай бэлтгэл маш сайн хангагдсан байгаа. Айх хэрэггүй. Хийх ёстой комбинацуудаа хийгээд, эхнээсээ онооны тэргүүллийг авч шоконд оруулах хэрэгтэй. Хүлээгээгүй юмыг нь хий” гэж хэлсэн. Бид нар ч тоглолтдоо маш зоригтой, эрчтэй орсон. Тэр тоглолтыг манайх 5:1-ийн харьцаатай хошуучилж эхэлсэн. Германы шигшээ баг бид нарыг тэгж эхэлнэ гэж бодоогүй байх. Тэр тоглолтоос онцлох зүйл гэвэл манай хамгаалалт байсан. Комбинацууд маань сайн ажиллаж, бид хүссэнээрээ тоглож чадсан.

Цаг дуусахаас гурван минутын өмнө Лхамка эгч хөлөө бэртээж, их эвгүй унасан. Шууд л түргэний машин аваад явсан. Тэр үед бид хоорондоо ярилцсан л даа. Манайх ялж байгаад оноогоо бариулж байсан юм. “Гурвуулаа одоо хичээе, гуравхан минут тэсье” гэж ярьсан. 3х3 төрөл өөрөө асар хурдан темптэй явдаг учраас дөрвөн хүн ээлжилж, амрахгүй л бол их ядардаг. Цаг дуусах дөхөөд их ядарсан байсан. Тэгээд нэмэлт цаг дээр Минжин маань маш шийдэмгий байж, гоё шидэлт хийсэн. Тэр үеийн мэдрэмж бол миний сагсны карьерынхаа турш авсан хамгийн гоё мэдрэмж. Тийм мэдрэмж авах гэж л сагс тоглодог, цаг хугацаагаа зориулдаг байх.

-Тоглолт үзэж байхад манай охид хүчтэй сэтгэл хөдлөл гаргаж байгаа нь анзаарагдсан. Ялангуяа тамирчин Цэрэнлхамын эмоцио илэрхийлж буй бичлэг олон нийтэд их хүрсэн байна лээ. Ер нь сэтгэл хөдлөлөө хэр илэрхийлдэг вэ?

-Зарим хүмүүс сөргөөр хүлээж аваад байх шиг байсан. Лхамка эгч бэртээд, хөл нь бараг хоёр дахин бүдүүрч хавдсан байсан. Өвдсөн ч гэсэн багийнхаа төлөө хэцүү нөхцөл байдлаас багтаа тусахын тулд сэтгэл зүйн хүчтэй эмоци үзүүлэхээс өөр аргагүй. Ер нь миний хувьд аль болох эмоцио гаргаж тоглодог.

-Спортын сэтгэл зүйчтэй ажиллаж байна уу?

-Спортын сэтгэл зүйч Золзаяа багштайгаа хамтарч ажилладаг. Тэмцээнд орохын өмнө уулзаад, зөвлөгөө аваад явахад сэтгэл зүйн байдал, хандлага их сайхан болдог.

-Маргааш тэмцээнд явах гэж байгаа. Ямар тэмцээнд оролцож байгаа вэ?

-Катарын Доха хотод 12-16-ны хооронд болох Дэлхийн анхны элсний наадамд оролцоно. Олимпийн хорооноос хүлээн авч, манай баг тамирчдыг үдэж өгсөн. Манай U23 ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top