Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй “Сумын татварын улсын байцаагчдын сургалт зөвлөгөөн” болж байна. Зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Заяабал болон бусад удирдлагууд оролцож үг хэллээ. Сургалт зөвлөгөөнд 318 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцож байна.
Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой Татварын II шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүний нөөц, боловсон хүчнийг чадавхижуулах, дадлагажуулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар "Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.