x

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ыг тараах санаачилгыг буцааж татахаар болсон

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ыг тараахгүй гэдэгт байр суурь нэгдсэн гэж ойлголоо. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр намын генсек Д.Амарбаясгалан энэ асуудлыг татах талаар танилцуулсан байна. Гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байв?

-УИХ-ыг тараах эсэх асуудалд намын болоод бүлгийн бодлого гараагүй. Хэдэн гишүүн санаачилга гаргаж, 43 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. Бүлгийн хурлын үеэр гишүүдийн гарын үсэг зурсан асуудлыг эргэж татъя гэсэн. Ерөнхийдөө байдлыг харах маягаар санал авсан юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцэн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал яасан юм бэ гэсэн юм билээ. Өнөөдрийн (өчигдрийн) бүлгийн хурлын үеэр гишүүд гаргасан саналаа татаж байна.

-Ямар үндэслэлээр УИХ-ыг тараах санаачилга гаргасан юм бэ. Г ишүүд энэ тухай ярьсан уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах Ард нийтийн санал асуулгыг явуулахдаа ээлжит бус сонгуулийг хамт явуулчихъя л гэсэн санаа. Ийм л үндэслэл гарч байх шиг байна.

Хувь гишүүнийхээ хувьд би үүнийг буруу гэж харж байгаа. Нэгэнт УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн cap үлдсэн. Энэ хугацаанд хийх олон ажил байна шүү дээ.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө бид бүрэн дүүрэн хэрэгжилттэй байхаар баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэж харах, тэндээс дутуу зүйлүүдийг цаг хугацаанд нь шахаж, дуусгах гэх мэт ажлууд бий. Тиймээс УИХ-ыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулахыг логикгүй гэж үзэж байгаа.

Нөгөөтэйгүүр УИХ-ыг тараана гэдэг парламентыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэл болж харагдана. Үнэхээр парламент ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ тарах, цаашлаад одоо бүрэн эрхээ эдэлж байгаа гишүүд дахин сонгогдохгүй шүү гэсэн дүр төрх харагдаад байгаа юм. Гэтэл нөгөө талаас яаравчлан УИХ-аа шинэчилж, ажлаа шинээр эхэлье гэсэн санаа харагдаж байна.

Миний хувьд энэ логик нь утгагүй санагдаад байгаа юм. Нэгэнт УИХ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай учраас тогтсон хугацаандаа ард түмнээр дүнгээ тавиулах нь зөв.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах санал гаргасан юм уу. Ард нийтийн санал асуулга явуулахгүй гэсэн яриа гарчээ?

-Бүлгийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хуралдаж, ярилцаад саналаа оруулж ирэх байх.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд саналаа гаргана гэсэн үг. Түүнээс биш Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан учраас зарим зүйлийг өөрчилнө гэсэн асуудал байхгүй.

Хоригийг хүлээж авна, эсвэл хүлээж авахгүй л гэсэн хоёр сонголт бий. Тиймээс ийм заалтыг тэгж өөрчилье гэсэн санал гаргахгүй гэсэн үг. Ерөнхийдөө МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурьтай хэвээр байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэсэн үг. Ард нийтийн санал асуулга явуулахгүй. Хэрвээ гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар болбол саналуудыг дахин нягталж, хэлэлцэх байх.

-Ерөнхийлөгчийн хоригтой танилцсан уу. Хэр үндэслэлтэй гэж харсан бэ?

-Нэг, хоёр боломжийн заалт байна лээ. Процедурын жижиг алдаа байсан. Үүнийг хоёр байдлаар л тайлбарлаад байх шиг байна. Ард нийтийн санал асуулгын заалтаас аваагүй, Үндсэн хуулийн тодорхой заалтууд нь дутуу, өнгөрсөн сарын эхээр баталсан УИХ-ын тогтоолд үндэслэлийг нь заагаагүй гэх мэт шалтгааныг дурдсан байсан. Бүр нарийвчилж харж амжаагүй байна. Ямар ч гэсэн ажлын хэсгээс санал орж ирэх байх. Энэ асуудлаар өнөөдөр л (өчигдөр) хуралдлаа. Дараагийн хурлын үеэр бүр нарийвчилж авч үзнэ.

-Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30, 31-нд явуулахаар тооцоолж байгаа. Гэтэл cap хүрэхгүй хугацаа үлдсэн байхад санал асуулга явуулах хугацаа, зардал мөнгөө тогтоогоогүй, хэрхэн бэлтгэл хийх талаараа одоог хүртэл шийдвэр гаргаагүй байна. Тооцоолсон хугацаандаа Ард нийтийн санал асуулга явуулж амжих болов уу?

-Хугацаа хойшлоод л байна. Нэгдүгээрт, бэлтгэл ажил, хоёрдугаарт, төсөв санхүүгийн асуудал байна. Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг улсын төсөвт суулгаагүй учраас тодотгол хийж байж асуудлыг шийдвэрлэх гарц байна. Аль, аль нь одоохондоо бүрхэг байна даа. Тэгэхээр хугацаа нь тооцоолсноос хойшилж магадгүй.

-УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийж, өнөөдөр намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Ээлжит бус чуулганы үр дүнг юу гэж харж байгаа вэ. Мөн намрын чуулганаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

-Ээлжит бус чуулганы гол ач холбогдол нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсанд байлаа. 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналуудыг нэгтгэж баталлаа.

Ойрын өдрүүдэд цаг хугацааг нь товлоод Ард нийтийн санал асуулгаа явуулах ёстой. Зуны хугацаанд гишүүд амралтаа хойш нь тавьж нэлээд л судалж, хэлэлцлээ.

Намрын чуулганаар миний хариуцаж байгаа хуулиудаас Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталсан. Эдгээр хуулийн төслийг батлуулах хүлээлт байна.

-Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалт тусгасныг иргэд нэлээд эсэргүүцэж байгаа харагдсан. Эл заалтыг өөрчлөх үү?

-Энэ заалтыг Зам, тээврийн хөгжлийн сайд буцааж татна гэж мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газраас буцааж татах байх. Засгийн газар ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top