x

"Эрдэнэт" үйлдвэр оны эхний найман сард 688 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын төлөөлөл болсон шилдэг 40 орчим аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа. 

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уурхайгаасаа гаргаж буй бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, молибдены баяжмалын дээжээс болон Засвар механикийн заводдаа үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хэтийн зорилт, бодлого зэргээ монгол ахуйтайгаа хослуулан танилцууллаа. 

Тус үйлдвэрийн Засвар механикийн завод нь үйлдвэрийнхээ үндсэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээс гадна бусад уул уурхайн компаниудын сэлбэг хэрэгслийг захиалгаар үйлдвэрлэх боломжтой юм байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нэг их наяд 314 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өнөөдрийн байдлаар унаж байгаа ч үйлдвэрийн үйл ажиллагаа найдвартай, тасралтгүй ажиллаж байгаа. Учир нь бид хэмнэлтийн бодлого, зэсийн үнийн  зөрүүний алдаглагдлыг нөхөх бодлого зэргийг барин ажиллаж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат онцоллоо.

 Үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд зургаан том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд,

  1. Ордын нөөцийг нэмэгдүүлэх

  2. Дэвшилтэд ашиглалтын технологи, нэвтрүүлэх,

  3. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл

  4. Уусгалтын технологи нэвтрүүлэх

  5. Зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төслүүд багтсан байна.

Мөн энэ ондоо багтаад техник технологийн шинэчлэлүүдийг хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалтын ажлыг хийнэ гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулсан үндсэн дөрвөн цех байдгийн нэг нь засвар механикийн завод. Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл өртөг өндөртэй байдаг тул тус завод нь бүх төрлийн сэлбэг хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэхээс гадна сэргээн засварладаг.

Тиймээс өдөрлөгийн үеэр өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож, уул уурхайн бусад компаниудад сэлбэг хэрэгслээ санал болгож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 39 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 54 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 11 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 53 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 3 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top