x

Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирсэн. Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Засгийн газраас уул уурхайтай холбоотой албан даалгавар гаргасан байдаг. Биелэлт ямар байна вэ?

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсэж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай албан даалгаврыг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд гаргасан. 

Удахгүй хугацаа  нь дуусаж, дүгнэх учиртай. Газар дээр нь очиж, биелэлттэй танилцахад 50 хувьтай байна. Уг нь Засгийн газраас маш тодорхой даалгаврууд өгсөн. 

Ялангуяа нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндтэй холбоотой  асуудал, уурхайн аюулгүй байдал, дүрэм журмыг тодорхой болгох  утга агуулгатай албан даалгавар гэж ойлгож болно. 50 хувь байгаа нь хангалтгүй л  санагдлаа.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж байгаа том уурхай. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. 

Одоо бид энэхүү  уурхай дээр түшиглэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх учиртай.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хажууд “Тавантолгой Майнинг” компани байгуулах асуудал яригдаж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Энэ асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдэж байна. “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм.   Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудтай хэлэлцээ хийнэ.   

Мөн иргэн бүрт олгосон 1,072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна.  Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

-Охин компани байгуулж хөрөнгийн биржид гаргаснаар ямар давуу талтай вэ?

-Нэгдүгээрт засаглалын хувьд олон улсын стандартад нийцсэн, нээлттэй ил тод, шилэн болно гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу талтай.  Өмнө нь бид зээл хэлбэрээр гаднаас санхүүжилт авч үзсэн. Бонд босгож байна. Эдгээрийн хүү, төлбөрийн асуудалд орж, улсаараа л өртэй явж байна.   

Мөн стратегийн компанитай хамтарч үзлээ. Ямар байдгийг та бүхэн харж байна. Харин олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдөө хувьцаа гаргаад компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь бидний хувьд давуу талтай. Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам барих, кокосын үйлдвэр, эрчим  хүчний станцтай болох, мөн усны асуудал гээд  бүх асуудлыг шийдэх үндэс суурь нь энэ компани болох юм.

-Компанийн удирдлагын асуудлыг шийдсэн үү?

-Энэхүү охин компани  нь чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан.   Салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна. 

Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш энэ компанийг хуваасан асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манай  улс нүүрс экспортлох ганцхан гарцтай байгаа нь хангалтгүй байгаа талаар албаныхан хэлж байна.  Энэ асуудалд  ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Ганц Гашуунсухайтын боомтоор жилдээ 12 сая орчим тонн нүүрс гарч байна.  Цаашдаа 30-40 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байна.  Зүүнбаянгийн төмөр зам нэг гарц болох юм.  Түүнчлэн Гашуунсухайтын төмөр зам байна. Төрийн хэмжээнд бүх тогтоол шийдвэрүүд нь гарчихсан. 

Одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Жилд 60-70 сая тонн нүүрсийг олон гарцаар гаргаад эхэлбэл улс маань эдийн засаг  дээшээ явах учиртай.   

Мөн энэ төмөр замуудаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг.

Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа.  Тэдний хувьд энэхүү төмөр зам нь том боломж болох юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • USD BANK (105.112.57.21)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг төгрөг зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай infousdbanko.com энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг infousdbanko.com
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 10 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 11 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 12 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 13 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 14 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 16 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 17 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 19 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 4 цаг 53 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 4 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 7 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 13 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 20 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 26 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 37 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 5 цаг 40 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 5 цаг 44 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 5 цаг 47 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 5 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 5 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top