x

Ч.Дэлгэр: Практик буудлагын спорт олимпийн төрөл болно

Энэ сарын 3-10-нд Швед улсын Карлскога хотод болсон практик буудлагын спортын ДАШТ-ээс манай улсын баг мөнгөн медаль хүртсэн. Энэ талаар Монголын практик буудлагын холбооны нарийн бичгийн дарга Ч.Дэлгэртэй ярилцлаа.

 

-2017 онд хүрэл медаль авсан бол энэ жил амжилтаа ахиулж мөнгөн медаль авчээ. Гурван баг оролцсон гэсэн үү?

-Практик буудлага бол аль нэг төрлөөр бус бүх төрлөөр нь давхар хичээллэж болдог онцлогтой спорт болохоор тухайн төрлийн ДАШТ жил  дараалан болдоггүй.

Өмнөх карбины ДАШТ 2017 онд ОХУ-ын Москва хотод болсон. Манай улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй таван баг оролцсоноос эрэгтэй, эмэгтэй багууд маань хоёр өөр ангилалд тус бүр хүрэл медаль авч байсан.

Энэ жил гурван багийн 12 тамирчин оролцсоноос  гар цэнэглэлттэй стандарт ангилалд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн холимог баг мөнгөн медаль авч амжилтаа бататгалаа.

-“Mongolian steppe-2019” олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулсан. Энэ нь практик буудлагын спортыг хөгжүүлэхэд том түлхэц болсон болов уу?

-Олон улсын практик буудлагын холбоонд 2012 онд гишүүнээр элссэнээс жилийн дараа гар бууны төрлөөр олон улсын тэмцээн зохиох эрхтэй болсон. “Mongolian open” гар бууны төрлийн олон улсын тэмцээнээ зургаа дахь жилдээ, “Mongolian steppe-2019” олон улсын тэмцээнийг анх удаа карбины төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Анхны тэмцээнд Монгол, Швед, Норвеги, Франц, ӨАБНУ, Орос, Хонг Конг, Филиппин гэсэн найман орны 70 тамирчин оролцсон.  Дэлхийд өндөр зэрэглэлд тооцогдох тамирчид ирж оролцсонд бид сэтгэл хангалуун байна. 

Эдгээр тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнийг хэрхэн зохион байгуулах туршлагаас суралцсан нь  практик буудлагын спортын хөгжилд  том хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

-Карабины төрөл холын зайнд бууддагаараа онцлогтой байдаг бил үү?

-Бусад төрөлтэй харьцуулахад карабинаар хол зайд буюу 200-аас дээш метрийн зайнд буудах шаардлага тавигддаг.

Манай улс Азидаа газар нутгийн  хувьд өргөн боломжтой, хууль эрх зүйн орчин сайн учраас карабины төрөл хөгжих бололцоо бий.

Гар бууны төрөл сайн хөгжсөн Индонез, Филиппин улстай зэрэгцэхээс илүү өөр чиглэлийг хөгжүүлбэл манай улс бүс нутагтаа өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж  бид харж байгаа. Манай газар нутгийн онцлог, дасгалын байгууламж Европоос ирсэн тамирчдын сонирхлыг татаж тэдэнд сорилго болж чадсан гэж хэлсэн.

-Практик буудлагын спорт дэлхийд хөгжөөд нэг их удаагүй байгаа юу?

-Практик буудлагын спорт үүсэж хөгжөөд 40 гаруй жил болж байгаа боловч 2010 оноос дэлхийд эрчимтэй түгэн дэлгэрч байгаа спорт. Тиймээс энэ спортоор дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бололцоо бидэнд байна.

Бид практик буудлагын спортын дэлхийд манлайлах топ 10 улсын нэг болох  зорилго тавиад үүнийхээ төлөө  зүтгэж байна. Буудлагын олон төрөл байдгаас хичээллэгч, хамрах орны тоогоороо практик буудлага бол олимпийн буудлагын дараа бичигддэг том спорт. Тиймээс олимпийн нэг төрөл болгох тал дээр олон улсын практик буудлагын холбооноос зорьж ажиллаж байна. Манай улс буудлагын аль ч спортоор хичээллэхэд насны хязгаарлалт байхгүй, иргэддээ ээлтэй хуультай. Бусад орны хүмүүс ч эрх зүйн зохицуулалт сайтай гэж магтдаг.

-40-ээс дээш насныхан энэ спортоор амжилт гаргах магадлал өндөр байдаг гэсэн. Энэ нь юутай холбоотой байдаг юм бол?

-Практик буудлагын спорт нь тамирчнаас буудаж чаддаг, хурдан хөдөлдөг байхаас  гадна нарийн тооцооллыг шаарддаг. Дасгал бүр өөр өөрийн онцлогтой учраас дасгал бүр дээр толгойгоо ажиллуулна.

Дан ганц байгаа онох тухай бус хэрхэн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэх, яавал цэцэн мэргэн буудах вэ, ямар байрлалаас, ямар дарааллаар гүйцэтгэвэл амжилт гаргах боломжтой вэ гэдгээ нарийн бодож тооцоолно. Тиймээс 40-ээс дээш насныхны амжилт амьдралын туршлагатай  нь  холбогдох байх.

Ямар нэг зүйлийг хурдан хугацаанд бодож боловсруулдаг оюун ухааны чадамж өндөртэй, мөн зарим талаар  физиологийн онцлогт нийцдэг учраас Монголчууд энэ спортоор амжилт гаргах бүрэн бололцоотой.

-Практик буудлагын спортыг хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Жилд хилээр оруулж ирэх галт зэвсэг болон сумны тооны хязгаарлалт нь Монголд аль ч төрлийн буудлагын спорт хөгжихөд хамгийн том тээг болж байна. Олон улсын жишгээр практик буудлагын спортын идэвхтэй тамирчны жилд  хэрэглэх сумны тоо 40-60 мянга байдаг. Нэг тэмцээнд ороход хамгийн багадаа 200 сум ашигладаг.

200 сумаар буудах тэмцээний төлөө 2,000-3,000 заримдаа 10-20 мянган сумаар бэлтгэл хийдэг. Энэ хооронд хэд хэдэн зэвсэг элэгдэнэ. Энэ жилийн ДАШТ-д гурван баг явсан ч ганц нь медальтай ирдэг шалтгаан нь зэвсэг хэрэглэл хангалтгүй байлаа. Нэг бүтэн баг маань ОХУ-ын тамирчны зэвсгээр буудсан. Өөрийнхөө хэрэглэж дассан зэвсгийг  ашиглаж бэлтгэлээ сайн базаасан бол гурван баг медальтай ирэх боломж байсан.

Тухайн жилд зохион байгуулах тэмцээний тоо, тамирчны бэлтгэлийг тооцсоны үндсэн дээр сум болон галт зэвсгийнхээ тоог гаргадаг тул  спортын салбарын зэвсэг, сумны тоог хасахгүй байх нь  буудлагын спортод том дэмжлэг болно.

"Зууны мэдээ" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • USD BANK (105.112.57.21)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 8 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 9 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 10 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 11 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 12 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 14 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 15 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 17 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 4 цаг 51 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 2 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 6 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 11 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 18 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 24 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 35 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 5 цаг 38 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 5 цаг 42 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 5 цаг 45 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 5 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 5 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top