x

Л.Бадамдорж: Цаа буга бид хоёр аялагчдын амьд үзмэр болж байна даа

Улаанбаатараас мянган бээрийн зайд их далайд Монголын хамгийн том хөлөг онгоцыг жолоодоод 39 жил болж буй энэ эрхэмтэй уулзаагүй хүн ховор. Хөвсгөл далайг зорьж Сүхбаатар хөлөг онгоц дээр  аялсан хүн бүр онгоцны ахмадыг эчнээ танина. Сүхбаатар онгоцны капитан Л.Бадамдорж ч зуны гурван сарыг олны хөл хөгжөөн дунд өнгөрөөж дасжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сүхбаатар онгоцтой их далайд гарах болсон талаарх түүхээсээ хуучилбал?

-Модоор галлаж явдаг “Сүхбаатар” онгоц байхад усан цэрэг, залуурчин, механикчаар ажилласан.

Дараа нь 1985 онд хоёр дахь “Сүхбаатар” онгоц ашиглалтад ороход залуурчин, туслах капитан хийж байгаад 2001 оноос капитан болсон. Харин 2005 оноос энэ онгоцоо жолоодож байна.

“Сүхбаатар” онгоц 400 морины хүчин чадалтай, 2000 тонн ачаа чирэх зориулалттай, 360 тонн жинтэй. Цагт 150-160 литр түлш шатааж явдаг.

-“Сүхбаатар” онгоц нэг аялахдаа хэчнээн хүнтэй ямар хугацаанд аялдаг вэ?

-Хүслийн хад хүрээд буцахдаа 30-150 хүнтэй 17 км аялаад ирнэ. Ялангуяа, наадмаар аялагчид их болно. Наадам үзээгүй 20 жил болж байна.

-Олон жил далайд тээвэр хийхэд хүнд хэцүү, бэрхшээлтэй үе цөөнгүй л байсан байх даа?

-Их усан дунд олон хүний амь нас хариуцах амаргүй. Өмнө нь ачаа тээвэрт шөнө явдаг байхад далай нэг шөнө үлгэрийн юм шиг байснаа нөгөө шөнө нь салхилж, давалгаална. Давалгаанд онгоц, чиргүүлүүд хажуугаараа унаж босоод, унаж босоод л байдаг байлаа. Давалгаа 11 метр өндөр босож, онгоцны гурван давхрын цонхыг цохих үе ч байлаа.

-Таны хүү мөн усан онгоцны ахмадаар бэлтгэгдэж байгаа гэж сонссон?

-Би Ханх сумынх. Ажил хөдөлмөрөө эндээс эхэлсэн. Хоёр хүүхэд маань ч далай дээр ажиллаж, амьдралаа авч явна. Нэг хүү маань “Сүхбаатар” онгоцны туслах капитан. Онгоцон дээр өссөн. Нөгөө хүү завиар аялал жуулчлал эрхэлдэг. Хоёулаа онц тээвэрчин.

-Далайд багаа командлаад явах сайхан мөчийг уншигчидтай хуваалцаач?

-Усны шувууд ирэхтэй зэрэгцээд далай руугаа гүйдэг.

Зун зураг авахуулаад л далай дээр зусдаг. Хөвсгөлийн цаа буга бид хоёр л аялагчдын амьд үзмэр болдог доо. Бараг айл болгоны жаазанд бидний зураг бий байх аа.

Одоо ч нас явсан үрчгэр өвгөнөөр яах вэ гээд жаахан дургүй болсон.

-Өвөл болохоор та амрах уу?

-Хуучин онгоц модоор ажилладаг шатахуун тээвэрлэдэг байхад өвөл, хавар ууланд мод бэлтгэдэг байлаа. Ер нь залуу насаа мод, ус хоёр дээр л үдсэн дээ.

Зууны мэдээ
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 25 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 26 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 27 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 28 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 29 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 30 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 32 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 33 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 8 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 18 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 22 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 27 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 35 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 41 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 52 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 5 цаг 55 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 5 цаг 59 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 2 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top