x

Тэнэгрэхэд ч гэсэн суу ухаан хэрэгтэй

Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байхдаа хийсэн хамгийн тэнэг, бүр хамгийн мулгуу мэдэгдэл нь “Өндөг тансаг хэрэглээ шүү” гэдэг үг байлаа. Мөн ч их хараалгасан даа. Уг нь бол хямрал хэр зэрэг гүн гүнзгий туссан тухай л юм.

Харин Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатарын өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэл мулгуу байдлаараа өмнөх Засгийн газруудаа хэд дахин давж унаад байна. Тэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 44 хувьтай байна гэв. Байгуулагдаад зургаахан сар болж байгаа засаг шүү дээ. Хийгээгүй ажлаа хийсэн гэж ярих нь эдийн засаг хямралтай байхад “хямралтай байна” гэж хэлэхээс хэд дахин илүү мунхаглал мөн биз дээ.

Үүний дараа “АТГ-ын дарга, дэд даргыг иргэдээс санал авч нэр дэвшүүлнэ” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн өчигдрийн үгийг улстөрчдийн хийсэн хамгийн тэнэг мэдэгдлүүдийн нэгээр тодруулж болох юм. Учир нь АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр УИХ томилж, чөлөөлдөг. Харин Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцээгүй, Ерөнхийлөгч өөрөө ч чөлөөлөх саналаа УИХ-д оруулж ирээгүй байгаа.

ЗГХЭГ-ын дарга мөрийн хөтөлбөрийн биелэлтээ тайлагнахдаа,

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53,9 хувь,

-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39,8 хувь,

-Нийгмийн бодлого 46 хувь,

-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41,2 хувь,

-Засаглалын бодлого 47,2 хувьтай байна гэв. Нийгмийн бодлого 46 хувиар биелсэн гэдэгт нь Ахмад настны тухай хуулийг баталж,  ахмадууддаа жилд хоёр удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байгаа тухай дурьдсан байна.

Андуураагүй бол энэ бүгд өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдэгдсэн асуудлууд. Иргэдийн мэдэж байгаачлан У.Хүрэлсүхийн Засгийн газартай огт хамаатай шийдвэрүүд байна.

Тэгээд ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар насны хишгийг ахмадуудад олгохын тулд өмнөх УИХ-ын үед баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож (Хамтын тэтгэврийн хууль гарснаар “гэр бүлийн хоёр нэгийгээ үхээсэй гэж хүлээдэг болсон” гэх бас нэг тэнэглэл Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарыг улстөрчийнх нь хувьд мөнхөлсөн гэж болно. Тэнэглэхэд ч бас суут ухаан хэрэгтэй аж), хүүхдийн 20 мянгыг үгүй хийж байж “цалинтай ээж” хөтөлбөрийг эхлүүлсэн. Үүнийхээ төлөө олон нийтийн зүгээс чамгүй шүүмжлэл хүлээсэн билээ. Харин У.Хүрэлсүхийн танхим “Сайн бодлого гэж мартагдсан муу бодлогыг хэлдэг” гэсэн дүрмээр тоглож байх шиг. Дөрвөн сар байтугай дөрвөн жил ажилласан Засгийн газраас 44 хувийн үр дүн гардаггүй. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартаад байцгаагтун!

Энэ жил батлагдсан төсвөөр 684 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор байгаа. 2016 оны тооллогоор Монгол Улс 0-18 насны 1079730 хүүхэд бүттгэгдсэн байна. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр 288 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө нэмж олгохоор хуулийн төсөл боловсруулаад байгаа. Дахиад 100 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход, жил бүрийн төсөвт 25.8 тэрбум төгрөг нэмж тусгахад л хүүхэд бүр хүүхдийн мөнгө авах боломжтой болно. Гэвч өнгөрөгч долоо хоногт УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг буцаасан билээ.

Харин 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр өгдөг 50 мянган төгрөг, 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөг олгож байгаа. Тэтгэмжийн нийт хэмжээ 98 тэрбум төгрөг. Тэгэхээр Төсвийн байнгын хороон дээр гишүүдийн хэлсэн “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний мөнгө төсөвт байхгүй” гэдэг үг худлаа байх нь.

Хэрвээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр ямар нэг байдлаар биелсэн бол тэр нь иргэдээ хуурч мэхэлсэн, худлаа хэлсэн үг бүрээр давж биелсэн байх нь.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.92.118)
    tim teneg eronhii said baih gej
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.149.72)
    Хүрэлсүхийн засгийн газар их хүнд үеийг хүлээж авсан. Бага ч гэсэн өөрчлөлт хийсээр байгаа. Харин одоо өмнөх улс төрчдийн хийж чадаагүйг хийх хэрэгтэй
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Каз (202.9.40.207)
    Казинобаатар
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 7 цаг 32 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 7 цаг 33 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 7 цаг 34 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 7 цаг 36 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 7 цаг 37 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 7 цаг 38 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 7 цаг 39 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 7 цаг 39 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 41 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 41 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 9 цаг 18 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 9 цаг 38 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 48 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 53 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 59 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 10 цаг 4 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 13 цаг 39 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 43 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 44 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top