Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 7-13-нд дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээний хамрах хүрээг илүү өргөжүүлж “Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 20-22-нд зохион байгуулахаар боллоо.
Нэгдсэн арга хэмжээнд эрдэм шинжилгээ, бизнесийн болон төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжсэн олон арга хэмжээ, сайн туршлагуудаа хуваалцах юм. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсын инновацийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, профессорууд оролцоно.
Түүнчлэн арга хэмжээний үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн, инновацийн тодорхой асуудлуудыг хөндсөн чуулган зэрэг хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хамтад нь зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны шилдэг бүтээл, шилдэг залуу судлаачдыг шалгаруулна.