x

Монголын анхны өвлийн спортын ордон ирэх оны 7 дугаар сард ашиглалтанд орно

Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн "Мөсөн өргөө" өвлийн спортын ордны шав тавих ёслол боллоо.

"Мөсөн өргөө" ордон нь Буянт-Ухаа-2 хорооллын замын эсрэг талд Шинэ яармаг хороололд баригдах юм.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс, мөн ОХУ-ын Красноярск хотноо өнгөрөгч 3 сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад их наадамд уран гулгалтын төрлөөр анх удаа Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон уран гулгагч Г.Марал-Эрдэнэ нар оролцлоо.

Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм. Энэхүү "Мөсөн өргөө"-г үндэсний томоохон компаниуд болох МАК, "Ачит Ихт" зэрэг компаниудын оролцоотойгоор байгуулах гэж байгаа билээ. 

Энэхүү “Мөсөн өргөө” ордон нь:

  • Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
  • Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,
  • 2,600 хүртэлх үзэгчийн суудалтай,
  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү албан ёсоор өнөөдөр эхэллээ.

Барилга угсралтын ажил 2020 оны долоодугаар сард дуусах ба мөн оны наймдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: "Мөсөн өргөөг барих шийдвэр гаргасан үндэсний компаниуддаа баярлалаа.  

2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн наадам зохион байгуулагдана. Мөн 2023 онд Азийн залуучуудын наадмыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. “Мөсөн өргөө” бол энэ бүх олон улсын наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Энд мөн 50 м-ийн урттай усан бассейн байгуулагдана. Мөн 10 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн талбай байгуулагдана” гэлээ. 

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа хүүхэд, залуучууд, иргэдийн спортын болон оюуны хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд дутмаг байгаа.

Энэ асуудлыг шат шатандаа анхаарч Улаанбаатар хотод дэлхийн хэмжээний олон төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан “Мөсөн өргөө” ордон спорт цогцолборын байгуулах ажлыг өнөөдөр эхэлж байна. Техник технологийн хөгжлийг дагалдан интернэт, гар утаснаас улам бүр хамааралтай болж байгаа өнөө үед хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдараа хөгжүүлж спорт, урлагаар хичээллэх боломжийг бий болгох зорилгоор цаашид олон томоохон бүтээн байгуулалтыг ажлыг хийх болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 1 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 10 мин Дэлхийн шинэ дэг 29 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 36 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top