Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэмд зориулан Лос-Анжелес Галакси баг Лос-Анжелес хотын цэнгэлдэх хүрээлэнгийн урд хүрэл хөшөөг нь босгожээ.
Дэвид Бекхэм "Галакси" багт 2007-2012 онуудад тоглож байсан бөгөөд "Мэжор" лиг түүхэндээ анх удаа тоглогчдоо зориулан хөшөө босгосон нь энэ аж.
Хөшөөний нээлт гуравдугаар сарын 2-нд "Мэжор" лигийн шинэ улирлын нээлтийн тоглолтын өмнө болсон бөгөөд уг арга хэмжээнд Дэвид Бекхэм эхнэр Виктория Бекхэмийн хамт оролцсон байна.
Алдарт хөл бөмбөгчин "Мэжор" лигийн "Галакси" багт 2007-2012 онуудад тоглохдоо нийт 98 тоглолтод оролцож 18 гоол оруулж байсан бөгөөд бүсийн аваргаар гурван удаа шалгарч байжээ.