x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Хоёрдугаар сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Хоёрдугаар сарын 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмэгдэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэйг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ (2025 оны хоёрдугаар сарын 5-ны 20 цагаас хоёрдугаар сарын 6-ны 20 цаг хүртэл)

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын зүүн хойд, төв, говь болон зүүн аймгуудын зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын баруун өмнөд, говийн аймгуудын өмнөд, зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 35-40 хэм,
  • Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 29-34 хэм,
  • Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 19-24 хэм,
  • Бусад нутгаар 24-29 хэм хүйтэн байна.

Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч

  • Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм,
  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм,
  • Эхийн голын Баянбүрд орчмоор 4-9 хэм,
  • Алтайн өвөр говь, цас багатай газраар 9-14 хэм,
  • Бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад нутгаар 29-31 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч, шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв (хоёрдугаар сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэл)

Хоёрдугаар сарын 7-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр

  • Шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм,
  • Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм,
  • Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм,
  • Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм,
  • Бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 2 цаг 34 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 2 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2 цаг 48 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 2 цаг 52 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 2 цаг 54 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 2 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 3 цаг 3 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 3 цаг 5 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 3 цаг 22 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 5 цаг 42 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 6 цаг 0 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 7 цаг 32 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 7 цаг 34 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 7 цаг 35 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 7 цаг 37 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 7 цаг 39 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 7 цаг 43 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 7 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 7 цаг 56 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top