x

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн ирц 53 хувьд хүрснээр өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх юм.

Нэгдүгээр сарын 11-ний шөнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг хуулийн төслийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасан юм.

Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулснаар гишүүд санал хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Утаа, ханиад томууны асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч. Ханиад томуу түгшүүрийн байдалд хүрчихээд байна. Өчнөөн өдөр МАН-ын дотоод асуудлаар маргалдлаа. Энэ чухал асуудлаа хэлэлцмээр байна.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулж өгнө үү. Засгийн газар дээр дахин хэлэлцэх зүйл байгаа. 

УИХ-ын дарга М.Энхболд: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийх асуудлыг оруулж ирсэн. Оны өмнө хоёр ч удаа мэдээлэл  хийх гэсэн ч тэр өдрүүдэд УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлээгүйгээс хойшилсон. Энэ мэдээллийг сонсох талаар Ерөнхийлөгч, ҮАБЗ-өөс дахин оруулж ирэх юм бол шууд хэлэлцээд явж болно. 

Утааны талаар хяналтын сонсгол хийх талаар Ерөнхийлөгч бичиг ирүүлсэн. Хяналтын сонсгол хийхийн тулд холбогдох байнгын хороо 14 хоногийн өмнө зарлах ёстой. ХХАА-ын байнгын байнгын хороо хуралдаж чадаагүйгээс энэ асуудал хойшилсон.

Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулж өгөөч гэж байна. Нэг асуудал хэлэлцэж байгаад дуусгалгүйгээр дараагийн асуудалд шилждэггүй. Хэлэлцэх асуудлыг урдуур оруулж хэлэлцэж байсан учир шууд өөр асуудалд шилжиж болохгүй. Тиймээс санал хураалтаар шийдье.  

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Д.Сумъяабазар сайд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг татаж авч байна. Алтны татвар нэгдүгээр сарын 1-нээс автоматаар таван хувь болчихоод байгаа. 

УИХ-ын дарга М.Энхболд: Энэ хууль батлагдаагүйгээр автоматаар таван хувь болж байна гэж ойлгож болохгүй. Татварын хэмжээ нь тодорхойгүй байгаа гэж ойлгох юм билээ. 

Ингээд Д.Сумъяабазар сайдын гаргасан горимын саналаар санал хураалт явуулснаар Ашигт малтмаын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг түр хойшлуулав.  

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Эрдэнэбатаас УИХ-ын даргад ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулав. Уг бичгээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгээс хасагдсаныг албан ёсоор мэдэгджээ. 

Эдгээр асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулсны дараа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Уг хууль батлагдвал УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг зохицуулалттай болох юм. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 17 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 25 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 26 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 27 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 29 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 30 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 30 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 31 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 32 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 34 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 36 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 38 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 38 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 4 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 8 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 9 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 14 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 15 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 18 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 22 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top