x

Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй

Хууль зүйн дэд сайд асан Д.Энхбаяр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг дэд сайдаас чөлөөлөх болсон шалтаг шалтгаан болон Ц.Нямдорж сайдын оролцооны талаар болсон явдлыг илэн далангүй ярьсан байна лээ. Урьд өмнө ажлаа өгсөн эрхмүүд дундаас энэ дайны үндэслэлтэй ярьсан нь үгүй л болов уу.

Түүний ажлаа өгсөн шалтгаан олон нийтийн таамаглаж байсанчлан ЖДҮ-гийн асуудал, УИХ-ын даргыг огцруулах энэ тэрээс хамаагүй өмнө бололтой юм. Тодруулбал, дэд сайдын ажил авангуутаа Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, хушны самар экспортолж байсан хоёр компанид тавьсан татварын өр төлбөрөөс болсон бололтой.

МАН сонгуульд ялж, засгийн эрх авангуутаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалт. Шалгалтаар 1,3 их наяд төгрөгийг зөрчил илэрсний дотор манай “номер нэг”-ийн төмөр замын 280 сая доллар багтаж байгаа. 1,3 их наяд гэдэг нь одоо яриад байгаа 60 тэрбумын асуудлаас 20 дахин их мөнгө. Тэр үед тэр эрхэм “Чамайг намынхнаар чинь дамжуулж зайлуулна” гэсэн нь өнөөдөр ингэж хэрэгжиж байгаа бололтой юм. Шалгалтын дүнг МАН-ын бүлэг болон Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэж, нууцын зэрэглэлд оруулсан болохоор одоо хэр нь хэний, ямар компанитай холбоотой хэдэн тэрбумын асуудал яригдаж байгааг бид мэдэхгүй. Ямартай ч сая ЖДҮ, 60 тэрбум гээд дороо дэвхцэж байх хооронд төмөр замын 280 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгож, Аж үйлдвэрийн паркийг “эдийн засгийн үр ашиггүй” гэж үзээд татан буулгах Засгийн газрын шийдвэр гарсан гэсэн. “Номер нэг”-ийн хувьд асуудлаа шийдүүлээд авсан гэсэн үг. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн шаардлагаар огцруулах тухай хуулийн төсөл өргөн барьсны дараа гэхээр бүр ойлгомжтой.

Дэд сайд Б.Энхбаяр хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувь буюу “Монголын зэс” компанитай холбоотой шүүхийн маргаанд Засгийн газрын төлөөлж ороод дээд шүүх дээр ялсан гэнэ. Шүүхийн тогтоолоо гардаж аваа ч үгүй байхдаа ажлаа өгсөн юм байна. Тэр нь “Монголын зэс” компани өөрийн эзэмшлийн Төмөртийн орд руу тавьсан 35 км төмөр замыг төрд шахаад мөнгийг нь төсвөөс гаргуулсан асуудал л даа. Төмөр зам барьсан үндэсний зомпани 60 тэрбум ч билүү төгрөгөөр барьсан гэдэг, харин “Монголын зэс”-ийнхэн цааш нь 100 гаруй сая доллараар шахсан (дээд шүүхийн тогтоол бичгээр гарсан хойно тоо энэ тэр нь тодорхой болох биз) асуудал яригддаг юм. Ер нь бол энэ тохиолдолд худалдаж байгаа талаас илүү худалдан авч байгаа тал нь буруутай ч үнийн хувьд барьсан, зарсан хоёр арай л хол зөрүүтэй, төсөвт хохиролтой гарсан байгаа юм.

Уг нь барих , ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байснаа сүүлдээ барих, шилжүүлэх нөхцөлтэй болгож өөрчлөөд төсвөөс шууд мөнгөө авсан. Төмөр замыг 2015 онд хүлээлгэж өгсөн гэвэл тухайн үеийн Засгийн газарт хамаатай асуудал. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгө ч энэ мэтээр бий болсон байх магадлалтай.

Уг нь бол Ц.Нямдорж сайд 49 хувийг баалдаг, шургадаг, үзэн ядаж харагддаг ч яг тодорхой асуудлууд босоод ирэхээр дуугүй болчихдог гэмтэй. Дэд сайд нь ярьж байна. 49 хувьтай холбоотой Захиргааны шүүхийн маргаан дээр намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулчихаад шүүх хурал болохоор “битгий оч” гэсэн гэж. Ялагдуулах сонирхол анхнаасаа байсан уу, ямар шалтгаанаар ингэсэн бэ гэдгээ өөрөө тайлбарлах биз. Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэдэг. Сайдаасаа хэтийдчихсэн дэд сайдаар энэ хүн яах вэ дээ. Хорин жил сайд хийсэн хүний дэргэд хоёр жил дэд сайд хийсэн хүний хийсэн, ярьсан хэтэрхий тодорхой болчихлоо л доо.

Ер нь бол замаасаа Б.Энхаярыг зайлуулах шалтгаан нэг хоёроор тогтохгүй байсан бололтой. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байсан гэхээр сүүлийн нэг жил гаруйн асуудал. ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газраас томилогдсон төлөөлөгчөө дуудаж авчираад “Компани эвлэрье гэж байна, том хүний ар тал байгаа юм” гэж шахаад явж байна гэдэг бас л “бүдүүн” зүрх шүү. Нэг эзэнтэй гурван компанийн (их том хүний ар тал юм гэсэн) нийлсэн 8,5 тэрбумын татвар төлөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад, Засгийн газар нь төлүүлнэ гэхээр ХЭГ-ын дарга “төлүүлээд яах юм бэ, эвлэрчих” гээд явж байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ийм л хоёр нүүртэй сайд нар ажилладаг юм байна.

Б.ЗАЯА

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэсэн нь биеллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ичээч хулгайч сэтгүүлчээ (103.212.119.60)
    Хүний нийтлэлийн гарчиг .аагаад
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (103.194.176.117)
    ҮР АЧ НАРТАА " МААМУУ НААШ ИР" ГЭДЭГ ДУУ ДУУЛЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ. ЦӨВҮҮН ҮГ БАЙНА Ач нартаа "Маамуу нааш ир" дуулж өгч болохгүй. Цөвүүн үг байна.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 32 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 39 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 41 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 41 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 44 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 45 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 45 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 46 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 47 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 48 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 51 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 53 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 53 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 19 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 23 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 24 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 29 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 30 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 33 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 37 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top