x

Төрийн машиныг хувьдаа ашиглах, төсвөөр худалдан авалт хийхийг хориглолоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өгөөдөр төрийн ордонд боллоо. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Цаашид:

1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгах.  Нэн ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, дулааны цахилгаан станц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг,Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай,авто зам, дэд бүтцийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах

2.  Төрийн байгууллага бүр төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, ард түмний татварын мөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулдаг байдлыг таслан зогсоох. Орон тоо хэтрүүлэх, онц шаардлагагүй байхад гадаад, дотоод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх

3.  Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх

4. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах 

5. Төрийн ажлыг тунгалаг, олон түмний хяналтад байлгах зорилгоор төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ил тод нээлттэй болгож,  нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх

6. Төрийн албаны залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэн, ажлын ур чадвар, дадлага туршлага, ажилласан жилийг харгалзан шатлан дэвшүүлэхэд төрийн байгууллага бүр анхаарах

7.  Батлагдсан орон тоо хэтрүүлдэг нийтлэг дутагдал байгаад дүгнэлт хийх.  2019 онд төрийн бүх шатны байгууллагад чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хийж, албан хаагчдын чиг үүрэг, ажлын байрны давхардал, хийдлийг арилгах

8.  Төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсэн чиг үүрэгтэйгээ таарахгүй, давхардал, хийдэлтэй байгааг нэн даруй засах 

9. Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах

10. Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй сайн уялдуулан хуульд заасны дагуу дахин боловсруулж,ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулан, муу ажилласанд нь хариуцлага тооцож байх

11. Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийх, ажлын байрны дэг журмыг чанд мөрдөн ажилладаг болгох

12. Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажил цалгардуулсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болонажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцож байх

13. Шатлан дэвшүүлэх “мерит” зарчмийг баримтлан төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид, ил тод нээлттэй байлгаж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан бүх байгууллагад  сургалт зохион байгуулах

14. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хийгдэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх

15.Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжиж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.179.31.53)
    Албаны машиндаа тэмдэглээ хийх яасан бэ Занданшатар сайдаа .Хийнэ гэсэн бол түргэн хийчээчээ.
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • IRGEN (64.119.20.161)
    Erunhii said Nyamka ahinhaa mashiniig uuriinhteiguu ehleed huraalgachih
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Erunhii said aa, (103.229.123.105)
    Nyamdorj guai mashinaa zaraad mungiig ni tusuvt butsaaj tushaasan u? Sarangerel said toort boovoo yamar munguur awaad belegleed baigaa ve.
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Монгол улсын иргэн (202.126.89.246)
    Нэг мөсөн хэрэглэхгүй болчихвол яадын хувь хувьсгал хаана хэрэглэж байгааг яаж ч хянах юм эд нарыг нийтийн тээвэр хувийн унаа алинаар нь явж байсан монголд хэн ч яах ч үгүй эд нарын гар утас болон албаны унааг хэрэглэхийг нэг мөсөн хориглох хэрэгтэй улсын төсөвт маш их мөнгө хэмнэнэ
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.246)
    Нэг мөсөн хэрэглэхгүй болчихвол яадын хувь хувьсгал хаана хэрэглэж байгааг яаж ч хянах юм эд нарыг нийтийн тээвэр хувийн унаа алинаар нь явж байсан монголд хэн ч яах ч үгүй эд нарын гар утас болон албаны унааг хэрэглэхийг нэг мөсөн хориглох хэрэгтэй улсын төсөвт маш их мөнгө хэмнэнэ
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • muriin alban haagch (103.229.123.105)
    Beldeed ugchihsun ug ni ch, ter ugiig ni unshij bgaa hun ni ch shal hudlaa hooson loozon, buun sur sul ug. dawtalt... hetrgjilt bodit baidal ni bur hudlaa. uuriinh ni uildel, cabentiin sduudaasaa ehleed bugd hudlaa. Buh yamni tomilgoog haraach. Nyamdorjiin mashin zarsan u? Ta zaraad mungiig ni tusuvt ug gsn. Ugend chini ter zunug uwgun orson u????
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • jan jan p nud (64.119.18.84)
    hurelsuhd ter uildwer innovationiin darga baterdene gd zaluu arai hurdan bayjad bga ym busuu ? shine bairand orood avgaitaigaa oeg ih zugaalsan hun bna shu!!! gomo su batboldtoi niilj ih ym idjee !!
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.160.26)
    Хүн ажил яриж бхад юу бичээд бнаа.Энэ зарим нэгэн хүн,Тэмээ гэхээр ямаа гэлээ гэдэг шиг шал дэмий юм хийх юм даа .Хачин юм.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
    • irgen
      yamar ajil yarisan yum be. sn unshaad sn sonsooch. idsen uusnaa nuu daraa ni heregle gej zuvluluu. Tur tuu shurguulsan t1 bashaanuudaa surga gelee. Sursan hun shalgalt uguud ordog bolohoos orj ireed surdag EBS yum u. Ted nar ni zaagaad ch surahgui bichig useg tailagdaagui mungu ih zan 2 oos uur yu ch bhgui tsartschihsan tolgoitoi batsaanuud
      2019 оны 01 сарын 17
  • Зочин (202.126.89.48)
    Arhangain aylagch, togtol urchuldug, mashinar tenej cogtu hasha murgudug , audita daramtalj agentlaguda shalguldag, tenulch 2 haragdahgui bh chin bas gadad zugalsanu.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Иргэн (178.128.194.1)
    Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа дарга нарыг яаж хянах юм бэ. Яаж хариуцлага тооцох юм бэ. Манайх чинь эрх зүйт со
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Иргэн (202.21.106.102)
    Худлаа баахан лоозогнол л байна. Бодит юм юу ч алга
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • irgen (103.212.117.208)
    chinii hajuud bgaa Hurlee said naad ajliig chin sain hiideg dee zailuulaach
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 35 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 43 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 44 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 45 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 47 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 48 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 48 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 49 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 50 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 52 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 54 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 56 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 56 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 22 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 26 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 27 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 32 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 33 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 36 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 40 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top