x

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр төрийн ордонд боллоо.

Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв.

Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо.

2019 оныг  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

“Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.

Иргэн төвтэй үйлчилгээний жилийн хүрээнд

-Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ

-Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах

-Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох

-Үр дүнд суурилсан удирдлага

-Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоно.

Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.

Төрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтооно.

Төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг төрийн үйлчилгээний байгууллагууд нэвтрүүлнэ.

Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай. Иймд 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байна. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад 44576 албан хаагч хамрагджээ.

 Үнэлгээний талаар:

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн дарга нар тушаал гаргасан. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн зэргийг баталсан юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин /31 үзүүлэлтээр/ болон төрийн байгууллагын ажлыг үнэлэх /70 үзүүлэлтээр/үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд явууллаа. Үүнд 13 яам, 23 агенлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан байна.

Ажлын хэсгүүд төрийн жинхэнэ албан хаагч бүртэй биечлэн уулзаж үнэлгээ хийсэн бөгөөд хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг тестээр авч тогтоожээ.  

Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль, эрх зүйн тестийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

74.7

2

Аймаг, нийслэл

73.6

3

Агентлаг, харьяа байгууллага

78.1

4

Яам

82.2

Мэдээллийн технологийн тестийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

65.6

2

Аймаг, нийслэл

64.2

3

Агентлаг, харьяа байгууллага

70.4

4

Яам

73.7

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

84.3

2

Аймаг, нийслэл

84.3

3

Агентлаг, харьяа байгууллага

84.1

4

Яам

84.0

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

83.5

2

Аймаг, нийслэл

84.0

3

Агентлаг, харьяа байгууллага

82.6

4

Яам

80.0

Төрийн тусгай байгууллагуудаас Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхийн Тамгын газар зэрэг 41 байгууллагын төрийн жинхэнэ 786 албан хаагчийн үнэлгээны дундаж 77.86, байгууллагын үнэлгээний дундаж 94.5 хувьтай гарчээ.

Улсын ерөнхий прокурорын газар, түүний харьяа аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын 687 прокурор, ажилтны үнэлгээний дундаж 89.0, байгууллагын үнэлгээ 92 хувьтай байна.

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас сайд нар болон агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгөв.

Тухайлбал:

- Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилох, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө мерит болон шатлан дэвшүүлэх зарчмыг үндсэн шалгуур болгож Төрийн албаны тухай хуулийг чанд баримтлах

- Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс хуульд заасан шаардлага хангаж байгаа бол  холбогдох журмын дагуу томилох, шаардлага хангахгүй бол ажлаас нь чөлөөлөх

- Төрийн захиргааны албан тушаалын байнгын ажлын байранд гэрээт ажилтан ажиллуулан хууль тогтоомж зөрчиж байгааг таслан зогсоох, гэрээг нь цуцалж орон тоог хуульд заасан журмын дагуу нөхөх

- Төрийн байгууллагын зарим боломжит ажлыг цахимжуулах, үе шаттайгаар цахим систем нэвтрүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

- Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг бодитой, үнэн зөв үнэлэх

- Сахилга хариуцлагыг дээшлүүлж, байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам хэрэгждэг соёл тогтоох, иргэдийн итгэлийг хүлээсэн, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх

-  Төрийн албан хаагчийг албан тушаалын онцлог, хариуцсан ажил, гүйцэтгэх чиг үүргийг нь харгалзан мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 33 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 34 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 35 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 37 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 38 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 42 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 46 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 26 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top