x

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгоно

“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас хамтран зохион байгуулж, нийслэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүрэг, сум, багийн Засаг дарга, төлөөлөл оролцож байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  чуулганд оролцож, “Төрийн албаны шинэчлэл, төвлөрлийг сааруулах бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

Засгийн газраас "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" батлан хэрэгжүүлж, асуудлыг цогцоор шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын нэг нь “шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал” юм.

2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны шинэчлэлийн гол үзэл санаануудыг тусгаж хуульчлан баталгаажуулсан гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон тус хуулийг даган гарсан дүрэм, журам, баримт бичгүүдийн дагаж мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллана.

Төрийн албанд тогтсон хуучин соёлыг хууль тогтоомж болон орчин үеийн болон ирээдүйн шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажил хийгдэж байна. Аливаа байгууллагын зан үйлийг шинэ нөхцөлд нийцүүлэх шаардлагатай. Шинэ үзэл баримтлалыг хуучин арга барил, хуучин соёлоор хэрэгжүүлэх ёсгүй гэж хэллээ.

Төрийн алба иргэндээ үйлчилдэг, ард түмний үйлчлэгч байх ёстой. Иймд Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлахаар бэлтгэж байна. Энэ асуудлыг маргааш (2019-01-16) Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим орчинд оруулах буюу дижитал шилжилт хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын талаар танилцууллаа. Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг Засгийн газар баталж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд

•  Улс төрийн төвлөрөл сааруулах;

•  Захиргааны төвлөрөл сааруулах;

•   Төсвийн төвлөрөл сааруулах;

•   Эдийн засгийн төвлөрлийг сааруулах гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Төвлөрлийг сааруулах бодлого нь иргэн төвтэй төрийн үйлчилгээний нэг чиглэл юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 34 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 41 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 42 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 43 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 45 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 46 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 47 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 48 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 49 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 50 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 53 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 55 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 54 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 21 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 25 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 26 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 31 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 32 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 34 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 39 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top