x

Б.Хурц нарын Элчин сайдуудыг эгүүлэн татна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Австрали, Тайланд, БНСУ-д суух Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын гурван Элчин сайдын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж үзжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Өнгөрсөн жил Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцсөн. Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь гэдэг хүмүүстэй холбоотой асуудал жил гаруй саатсан. Тиймээс төрийн ажил гацаад байна гэж үзэн Гадаад Харилцааны сайд энэ гурван хүнийг буцааж татах нь зүйтэй гэсэн санал тавьсан. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд буцааж татах нь зүйтэй, энэ гурван Элчин сайдын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж үзсэн. 

Хоёрдугаарт, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой санал солилцож ярилцсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт багтааж энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Пүрэв гаригт анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Баасан гаригт хоёр дахь хэлэлцүүлгийг хийж батална" гэлээ.  

Дээрх мэдээллийг хийсний дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал тодорхой болж байна гэсэн. Дараагийн Их хурлын даргад ямар хүмүүс яригдаж байгаа юм бэ? 

-УИХ-ын дарга чөлөөлөгдөх болоогүй. Эхлээд хууль нь батлагдана. Хууль батлагдсаны дараа УИХ-ын даргатай холбоотой асуудлаар гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн батална. Дараагийн хүний асуудал огт яригдаагүй. Хоёр талаас ажлын хэсэг гарч ярилцсан. Энэ ажлын хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг яаж хурдан хэлэлцэх вэ, бусад хэлэлцэх асуудлаа яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлыг нь ярилцаж байгаа. Албан тушаалтай холбоотой нэг ч асуудал яригдаагүй. 

-ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайдуудын чөлөөлөгдөх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ дээр бүлэг яаж анхаарч байгаа вэ?

-Одоо Их хурал гацахгүй. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Баасан гаригт чуулганаар Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрүүлч өвгөн (66.181.160.112)
    Эргүүлж чадах юм уу даа. Бараг л тэнд нь хадсан юм шиг, МАНАН-гууд.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 33 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 34 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 35 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 37 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 38 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 42 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 27 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top