УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Жагсаал цуглаан үр дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. ҮАБЗ нийгэмд үүсээд байгаа бухимдал, олон түмний эсэргүүцлийн хөдөлгөөнийг үнэлж дүгнээд шийдэл гаргасан учраас, жагсаалын зорилго тодорхой хэмжээгээр биелж байна гэж үзсэн учраас жагсаалд оролцогчид тарсан.
ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах хуулийн заалт бүхий хуулийн төслийг дэмжиж байгаа гэсэн байр суурь, чуулган, байнгын хороогоор гаргасан шийдвэр МАНАН бүлгийг нураах, хамгийн түрүүнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал ахиц дэвшилтэй байна гэж бид үзэж байна” гэлээ.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд болох АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар ҮАБЗ-ийн өгсөн 10-ны дотор УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэн батлах зөвлөмжийг заавал дагаж мөрдөх ёстой биш хэмээн тайлбарлаж байгаа нь буруу гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Тодруулбал, ҮАБЗ-ийн хуулийн 9-р зүйлд зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага өөрийн чиг үүргийн дагуу холбогдох шийдвэр гарган хэрэгжүүлнэ гэсэн заалт байна. Төрийн дээд байгууллага бол УИХ гэдгийг онцоллоо.
“Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдангуут тогтоолын төслийг өргөн барьж, ирэх долоо хоногт багтаан УИХ-ын даргыг өөрчилнө. Ямар нэг саад тотгор байх юм бол эсэргүүцлийн гэрүүд бэлэн байна. Дараагийн шатанд орох бэлтгэлийг хангасан. Жагсагчид, иргэний нийгмийн байгууллагууд их тэнгэрийн аманд жагсаал, өлсгөлөнгөө хийх саналыг дэвшүүлж байгаа тул үүнийг судалж үзнэ.
Хэлэлцэх асуудлыг гаргасан байна. Хуралдааныг онцгой дэгээр буюу мягмар гаригт хуралдуулах боломжтой. Гэтэл пүрэв гаригт долоо дахь асуудал болгон оруулсан учраас нэгдүгээр асуудал болгох асуудлыг дэвшүүлнэ. Хоёрт цөөнхийн бүлгийн нэр бүхий гишүүдэд бүлгээс гарсан асуудлыг дэвшүүлсэн ч УИХ дарга шийдвэр гаргахгүй байгаа тул хуулийг гацаах, саад тотгор үүсгэх асуудлыг МАНАН бүлгийн төлөөлөгчид хуйвалдан хийж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “50 мянган иргэн Сүхбаатарын талбайд цуглаж, МАНАН бүлэглэлийг нурааж, МАНАН бүлгийн толгойлогч М.Энхболд огцрох ёстой, орд газруудаа буцаан авах ёстой гэж жагссан. Миний ард түмэн ухаантай юм байна, өвлийн хүйтэнд 50 мянгуулаа цуглалаа. Дараа 100 мянгуулаа болоод ирье гэж байна.
М.Энхболд буулт хийж ТББХ-ны хуралдаанд орж ирсэн учраас бид энэ пүрэв гаригийн жагсаалаа дараагийн долоо хоногт боллоо.
Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгохгүй бол, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол хуулийг чинь батлахгүй гэж балай юмаа яриад явж байна. Бид МАНАН бүлэглэлтэй тохирохгүй гэсэн хатуу зарчим бий” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнгөрсөн долоо хоногт нууц санал хураалт болсон. Эсэргүүцэж байна гэсэн гишүүд өөрсдөө ждүчдээ хамгаалж кноп дарсан байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргыг огцруулахгүй бол бусад асуудал шийдэгдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбай дээр баригдсан гэрүүд бол хандивынх. Жагсаалын дараа энд оролцсон гишүүдийн дунд сугалаа явуулж гэрүүдээ өгөх талаар зохион байгуулагчид ярьж байгаа. ЖДҮ, МАНАН хоёртой хоёулантай нь тэмцэх ёстой. Гэхдээ МАНАН-тай эхлээд тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Хэзээ ч гарч ирж байгаагүй сэхээтнүүд үгээ хэлсэн, би тэр үед бид ялчихжээ гэж бодсон. Жагсагчид метал илрүүлэгчээр мөн цүнхээ шалгуулж жагсагчдын талбай уруу орсон. Жагсаалын соёл монголд ирлээ, сайн засаглалын эхлэл гэж харж байна. Гурав дахь жагсаалаас олон хүн айсан, бид ч айсан. М.Энхболд даргыг ТББХорооны хуралдаанд орж ирэхэд нь энэ бүхнийг ойлгоод хуралдаанд ирлээ гэж бодоод өрөөнд нь болсон үйл явдалд уучлалт хүссэн. Гуйвуулах шаардлагагүй. М.Энхболд огцроход ихдээ 14 хоног үлдсэн. Ямар ч тохиролцоо хийгдээгүй. МАНАН системээс болж хохирсон иргэд бидэнд өргөдлөө авчирч өгөөч. Нээлттэй сонсгол хийх цаг нь болсон юм байна. Ганболд шиг зуу, зуун тохиолдол бий. МАНАН-тай тэмцэх бөмбөгтэй цаг яваад эхэлсэн” гэлээ.