x

Эрүүгийн хуулиа өөрчилье, Ерөнхийлөгч өө!

УИХ-ын дөрвөн гишүүнийг “авран хамгаалах” ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн (Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан) оройлон ажиллаж,  Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын олонхи гишүүд туслан гүйцэтгэв.

Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн нөхцөл байдлыг үнэлж цэгнэсний үндсэн дээр “Хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа дуусаагүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг дүгнэлтэд хүрсэн гэв. “Шалгаж дуусахаар нь түдгэлзүүлэх” заалт хуульд байдаг бил үү, ингэхэд. “М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад дөрвөн кноп дутах учраас энэ удаа түдгэлзүүлээд яах вэ” гэж ярилцсан юм уу даа. Ц.Нямдорж сайд лав ингэж хэлж, тэгж ойлгож.

Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэхээр хоёр шөнө дамнан хуралдсан гишүүд ерөнхийдөө хоёр л зүйл ярьсан.

Нэгдүгээрт, “Ерөөсөө ЖДҮ-гийн асуудал босч ирсэн нь сайн юм боллоо. Яах аргагүй хулгай хийх нь хийчихжээ. Даанч хариуцлага тооцох гэхээр хууль нь байхгүй юм байна. Тийм болохоор хуулиа эхлээд гаргачихья, шударга ёс аяндаа тогтоно” гэцгээсэн. Ашиг сонирхлын тухай хуулийн 20.2 (УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн..., эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нь нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч, хамтрагч байхыг хориглоно) заалт, “УИХ-ын гишүүн ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, “Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн зарчим үйлчлэхгүй юм байна, энэ хүмүүст.

Хоёрдугаарт, юу ч хамаагүй ярьсан. ЖДҮ-гийн асуудлыг яагаад жагсаалтай зэрэгцүүлээд оруулаад ирэв? Яагаад өмнө нь, эсвэл дараа нь оруулж ирээгүй юм? С.Баярцогт юу болсон бэ, Ц.Элбэгдоржийг яах гэж байна? “Хамар” Ганболдыг юу яасны дараа Дорлигжавыг яагаад баривчлав? гэх мэтчилэн. Хэн нь хэнийгээ шалгаж байгаагаа ч сүүлдээ бараг ойлгохоо больсон (байх).

Гэвч нэг зүйл тодорхой болсон нь УИХ-ын дөрвөн гишүүн ямар ч байсан гэмт хэргийн чанартай үйлдэл хийжээ. Уг нь бол дөрөв биш, гучин гишүүний асуудал яригдаж байгаа юм байна. Зарим нэг нь гэмгүй гэдгээ нотлоод явсан юм байна. Заримынх нь асуудал удахгүй орж ирэх юм байна. Харин тэрнээс өмнө УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлага эдгээр нөхдөд байгаа юм байна.

Нэгэнт УИХ дөрвөн гишүүнийхээ бүрэн эрхийг аваад үлдсэн учраас УИХ-ын дарга огцрох нь тодорхой, тэд огцруулах нь тодорхой. Ерөнхийлөгч маань өөрийн биеэр “УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулж болох” хуулийн төсөл өргөн барьж, тэр нь УИХ-аар дэмжигдсэн учраас “МАНАН-г дарах” МАН-ын төлөвлөгөө хуулийн маргаангүй хэрэгжих нь тодорхой. Харин “МАНАН-г дарчихаад ЖДҮ-чдийг цэвэрлэнэ” гэсэн МАН-ын даргын үг л эргэлзээтэй болчихлоо.

Ингээд бүх юм эхэлсэн байрандаа эргээд ирлээ. Хоёр сарын өмнө ЖДҮ зээлийн асуудал анх босч ирэхэд л Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлж байсан. Энэ их хурал Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” гэдэг заалтыг алга болгочихсон байна. Одоо байгаа 22.1 (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) заалтаар зээл олгосон сайдад нь, ЖДҮ сангийн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж болох ч зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох хуулийн боломж хязгаарлагдмал болчихлоо гэж. Тэр ч ёсоор боллоо.

Тиймээс энэ “завшааныг” ашиглаад ядаж Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулья. Эрүүгийн хуулийн 22.2-ыг эргүүлж оруулж ирье, Ерөнхийлөгч өө!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (202.179.31.33)
    ЖДҮ ЧИН СААД ДОРГО НАР ОГЦОРООСОЙ!!! МАН ГАРАХААРАА Л ЯМАР Ч ХУУЛЬ БАЙСАН ОРОН ДОТРОО НОЙРМОГЛОЖ БАЙГААД Л ЗҮЙЛ ЗААЛТЫГ НЬ ӨӨРЧИЛЧИХ ЮМ АА!!! ЖИРИЙН ИРГЭН БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙН ААВЫН ХААЛГА ТАТААД СУУЧИХСАН БАЙГАА ДАА! МАН ГАРУУДААР ТӨР БАРИУЛСАН МАНУУС Л ӨӨРСДӨӨ МАНГАРТЧИХЛАА.20 ОНД МАНГАРТАЛГҮЙ МӨНГӨ ӨГВӨЛ АВЧИХААД Л ӨӨР ХҮНД САНАЛАА ӨГНӨӨ ЯАДАГ ЮМ.
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 27 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top