x

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан 430 депутат Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол УИХ-ын дарга М.Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.  

УИХ-ын дарга М.Энхболд: 

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хорин долоон жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэлээр, гүн хүндэтгэлтэй хандаж, 900 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ бол сонгуулийн насны нийт иргэд бараг бүгдээрээ Үндсэн хуульдаа санал бодлоо тусгасан гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал хэмээн үнэлдгийн учир энэ ээ.

Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.  Тэр цагаас хойш 27 он улираад байна.

Энэ хугацаанд улс гэрээрээ Та бидний олсон ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй их бий. Сургамж ухаарал, туршлага санамж ч бага биш хуримтлагдлаа. Энэхүү ололтоо бататгах, сургамжаа цэгнэх нь ялангуяа энэ цаг үед нэн чухал болоод байна.

Улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, улс төрийн богино нүүдэл, ойр зуурын ашиг хонжоо эрэлхийлэхээс ангид байх нь өнөөгийн Монголын төр, засгийн түшээ нарын эх орон, иргэдийнхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүндэтгэлт хариуцлага мөнийг тэмдэглэхийн ялдамд нийт улс орны хөгжил дэвшил, нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байгааг гүнээ ухамсарлах ёстой гэж үзэж байна.

Иргэд Та бүхэн ч Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэж, болзошгүй буруу алхам, болчимгүй хазгай үйлдлээс өөрийгөө төдийгүй улс түмнээ сэргийлэн сэрэмжлэхийг санаж явууштай гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баталгаа юм. Үндэстнийхээ түүх, соёлыг уламжлан хадгалсаар буйн бахархал, дэлхийн дайдад Монголоороо бахархах омогшил билээ. Улмаар Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь байгаагийн илэрхийлэл мөн.

Тиймээс Монгол эх орны Хүндэт иргэн Танд мэргэн холч ухаан, тэгш дүүрэн амьдрал, ирээдүйгээ дархлах эрмэлзэл тэмүүллийг ерөөе.

Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.57.94.236)
    "...тэмдэглэж хэлэхийг хүсэж байна" гэсэн байх. Сайхан утга төгөлдөр гоё мэндчилгээ байна.
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 29 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 36 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 38 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 38 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 41 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 42 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 42 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 43 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 44 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 45 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 48 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 50 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 50 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 16 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 20 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 21 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 26 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 27 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 30 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 34 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top