x

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргаас уучлалт гуйсан, зарчмаасаа ухраагүй

МАНАН-гийн эсрэг нэгдсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр төв талбай дээр суулт хийж буй иргэдтэй уулзаж, мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн өчигдөр орой болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйсан талаараа тайлбар хийв. Тэрбээр "Жагсаал эхэлсэн өдөр би УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнөөс нь чирч, талбай руу гаргах оролдлого хийгээд Төрийн тусгай албаныхантай тулгарсан явдал болсон. Энэ нь ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлсэн тул өөрийн үйлдэлдээ уучлалт гуйсан. Гуйх ёстой гэж үзсэн. Харин тэмцэж байгаа зарчмаасаа ухраагүй, ямар ч тохиолдолд ухрахгүй" гэлээ. 

Харин Ж.Батзандан гишүүн энэ талаар "Байнгын хорооны хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар орж ирснээр ирц бүрдэж, хурал явагдах нөхцөл бүрдсэн. Уучлалт гуйвал хуралд орж, ирц бүрдүүлнэ гэдэг шаардлага тавьсан. Үүнийг гадуур буруугаар тайлбарлаж байна. Бид хэзээ ч МАНАН-тай тохиролцохгүй" гэв. Байнгын хорооны хурлаар УИХ-ын даргыг огцруулах талаар санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд ирэх долоо хоногийн Пүрэв гариг гэхэд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлагдах нөхцөл бүрдсэнийг тэд иргэдэд тайлбарлалаа.  

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 12 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 19 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 20 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 23 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 24 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 25 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 26 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 27 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 28 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 31 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 33 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 32 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 19 цаг 59 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 3 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 4 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 9 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 10 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 13 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 17 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top