УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэхээр боллоо. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бус ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Өчигдөр энэ асуудлыг чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч АН завсарлага авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх юм.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.