Ардчилсан намын гишүүд чуулганы танхимын үүдэнд УИХ-ын тараах бичигт гарын үсэг зурах самбар байршуулсан бөгөөд дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гарын үсэг зурлаа.
Өчигдөр УИХ тарах нь зөв хэмээн найман гишүүн гарын үсэг зурсан байсан бол өнөөдөр Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар нэмж зурснаар 12 гишүүн болсон байна. Одоогоор АН-ын долоо, МАН-ын таван гишүүн зураад байгаа аж.
Тодруулбал, самбарт УИХ-ыг тараах самбарт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Мурат, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар зурсан бол МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар нарын гишүүд зураад байна.
Сэтгэгдэл (1)