x

Ж.Мөнхбат: Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Жагсаал зохион байгуулсан гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийг эрс няцааж байна. Жагсаал цулаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн шүү. Өчигдрийн жагсаалд 200 байтугай хоёр хүн аваачиж оролцуулаагүй.

Нийгэмд жагсаал цулаан хийдэг. Тэр нь буруудаад ирэхэд буруугаа бусдад нялзаах гэж оролддог байдал газар авлаа. Өвчтэй, солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг боллоо. Дээр нь сүүлийн үед улстөрчид өөрийнхөө хувийн эрх ашиг, хувийн бизнесийн төлөө хийсэн үйлдэл, алхмынхаа төлөөсийг төлөх гэж чичирч гүйдэг болжээ. Тэдний нэг нь Л.Болд гишүүн гэж харж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байхад чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг ярьсан. Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ асуудлаар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан.

Жижиг банкуудтай харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийжээ. Тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалийн сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Л.Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаарТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Мөн Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.177.215)
    Зүгээр л дунд хуруу шигээ байгаач
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • ИРГЭН (202.126.89.174)
    ЭНЭ МӨНХБАТ ЯАГААД АРД ТҮМНИИ ЭРХ АШИГ ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИИГ ЗАНАЖ ЗҮХЭЭД БАЙГАА ЮМ БЭ.ӨӨРӨӨ АЙМШГИИН НО ТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ.ЖДҮ ЯАХ ВЭ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ..ХАРИН НОМТОЙБАЯР ТА НАРЫНХ БОЛ ЛУЙВАР ДЭЭРМЭЭР ХЭДЭН ТЭРБУМ НАЯДААР НЬ ЭРГЭЖ ТӨЛӨХГҮЙ АВСАН
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Амаа хамхи (103.212.117.46)
    Ийм пацаан төрд гарчаад том юм ярихаар ичээд байх юмаа. Хэрэгтэй хэрэггүй хэдэн 4 мөрт бичээд л энд тэнд тэнэж яв л даа. Чиний хажууд улс төр ярьчих толгой олон байна даа
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • z (202.9.43.85)
    ene dund huruu yu hutsaad bna ve, hench toohgui bolhoor anhaaral tatah geed l hutsah yumaa!
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.144)
    ХОНЗОГНОГЧ Ж. МЕНХБАТ БОЛ 60 ТЭРБУМЫНБИЧЛЭГ ТАРАХАД ДОРЖЗОДОВД САЯ ДОЛЛАР АМЛАЖ БИЧЛЭГЭЭ БОЛИУЛЧИХ ГЭЖ САУНД ДУУДАЖ ХЭЛЖ БАЙСНЫГ НЬ ЯРИХАД АРХАНГАЙГААС БИ ТЭГЭЭГVЙ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ГЭЖ ЛАЙВ ХИЙЖ БАЙСНААС НЬ ХОЙШ МЕНХБАТЫГ ХАРАХААС ЗЭВVV ХVРДЭГ БОЛСОН. ХАРАХАД НVДЭНД ХVЙТЭН ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ ХVН.
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Bvh (66.181.160.69)
    Darvaichaad icheechee Munhkbat gyai ingej yrij ywsnaas byshyyxan ogtsrood gertee amar
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Хөгжлийн банкны тухай ярихдаа Номтойбаярын авсан Хөгжлийн банкны зээлийн тухай та яагаад өөрийгөө шударга гишүүн гээд байдаг иөртлөө энэ тухай ярихгүй байна вэ? Мөн өөрийн хамаатан садан болох ахын компани болох Засаг чандмань ч билүү компани дээр авсан концессоо ярихгүй байна вэ? ЗГХЭГД байхдаа концесс авсан уу? 3 тэрбум гээд байгаа айшингийнхаа талаар яагаад ярихгүй байна вэ? Та шударга хүн мөн үү?
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 27 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top