x

Д.Цогтбаатар сайд “Райсина Диалог -2019” олон улсын хуралд оролцов

БНЭУ-ын Гадаад хэргийн яам, ”Ажиглалт Судалгааны Сан”  судалгааны байгууллага хамтран “Райсина Диалог -2019” олон улсын хурлыг энэ сарын 8-10-нд Шинэ Дели хотноо дөрөвдэх удаа зохион байгуулав.

Энэхүү хурал нь орчин үеийн олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнес, цэрэг батлан хамгаалах салбарын судлаачид  санал бодол солилцох, ирээдүйн чиг хандлагыг санал болгоход чиглэдэг юм. Харин энэ удаад “Олон улсын харилцаанд бий болж буй шинэ дэг журам, үүссэн шинэ  нөхцөл байдал, уян хатан түншлэл, тодорхой бус үр дүн” хэмээх өргөн хүрээтэй сэдвээр 40 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд дэлхийн 93 орныг төлөөлж 600 гаруй  төлөөлөгч,1500 орчим зочид оролцов.

Олон улсад нэр хүндтэй энэхүү хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Тэрээр “Райсина Диалог 2019” олон улсын хурлын нээлтийн үеэр, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, 2015 оны тавдугаар сард Монгол Улсад түүний хийсэн  төрийн айлчлал хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болсныг тэмдэглэв.

Мөн Д.Цогтбаатар сайд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Каул, эрх баригч БЖП намын Үндэсний ерөнхий нарийн бичгийн дарга Рам Мадхав, Монгол Улсад газрын тосны үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа “Инженерс Индиа Лимитэд” компанийн удирдлагатай уулзаж,  Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар  болон  олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Гадаад харилцааны сайд нар манай хоёр орны өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж сүүлийн жилүүдэд өсч байгааг тэмдэглээд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид тавих зорилтуудын  талаар санал солилцож нарны эрчим хүч, ухаалаг технологийг барилгын салбарт ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлэх талаар ярьж тохиров.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Райсина Диалог -2019”  олон улсын хуралд оролцсон Норвегийн Ерөнхий сайд хатагтай Ирна Солберг, Австрали, Малайз, Испани, Иран, Япон Улсын Гадаад хэргийн сайд нар, бусад орны төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 10 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 18 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 19 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 20 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 22 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 23 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 23 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 24 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 25 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 27 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 29 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 31 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 31 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 19 цаг 57 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 1 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 2 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 7 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 8 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 11 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 15 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top