x

Н.Номтойбаяр: ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг ЖДҮ-чид аваад үлдлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ өөрөө тарах ёстой гэж үзэн, УИХ дахь АН-ын байрлуулсан самбарт гарын үсгээ зурлаа.  Энэ талаар тэрээр мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би 40 минутын өмнө онгоцноос буулаа. Өнөөдрийн жагсаалд би оролцоогүй, үймээн дэгдээгээгүй. Үүнийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар батална. ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг (Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд) ЖДҮ-чид аваад үлдлээ. Тэднийг шалгахад бүрэн эрх нь саад болж байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн шүү дээ. Гэвч бүлгийн хурлаар мөн тэднийг олонхын саналаар үлдээлээ. Би бүлгийн хуралд оролцоогүй.

Хэрэв дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл ар араасаа олон гишүүний асуудал яригдах учраас У.Хүрэлсүх цээжээрээ хамгаалж байна.   

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг барамт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон.

Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ. Гэтэл Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан. Уг нь Үндэсний хөгжлийн газар газрын тос нийлүүлэгчийг уралдаант шалгаруулалт явуулж, сонгох нь зөв гэж үзсэн юм билээ.

ЗГХЭГ-ын ажлын алба мөн хуулийг үндэслэл болгон, уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргажээ.

Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна. Засгийн газар ААН-тэй Концессийн гэрээ хийх нь зөв ч онгоцны шатахуун нийлүүлэгч өөр ААН-үүдэд энэ төсөлд оролцох саналаа илэрхийлэх боломж олгох ёстой шүү дээ. Хэрэв өөр ААН санаал өгөөгүй, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ бол Засгийн газар шууд гэрээ байгуулах эрхтэй. Гэвч ийм нөхцөл үүсээгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.20.51)
    sem hulgaichidiig bodoh uym bol shuud l zorigtoi helj baih chin
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Uur buhimdal (202.9.42.21)
    Tonil tsaashaa...
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 33 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 41 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 42 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 43 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 45 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 46 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 47 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 47 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 48 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 50 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 52 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 54 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 54 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 20 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 24 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 25 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 30 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 31 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 34 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 38 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top