x

Шаардлага тавьсан гишүүдийн УИХ-ын даргын хариултыг сонсоогүй

Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаар бодит мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Ц.Цолмон:

-Сэтгүүлчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болж байна. УИХ-ын гишүүд жагсаалд оролцож байгаа. Түрүүн УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ талаар товчхон мэдээлэл өгөх гэсэн юм. Ямар нэгэн байдлаар улстөрийн өнцгөөс ярихгүй. УИХ-ын Тамгын газар төрийн захиргааны байгууллага. Би тэр үед ажил үүргийнхээ хүрээнд УИХ-ын даргатай хамт байлцсан учир УИХ-ын даргын өрөөнд чухам яг юу болсон бэ гэдэг талаар товч мэдээлэл өгье.

14.30 минутад над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. УИХ-ын гишүүд хэзээ ч, ямар ч үед УИХ-ын даргатай уулзах эрх, боломж нээлттэй байдгийг би хэлсэн. Тэгэхэд “Бид нар гишүүдээрээ ормооргүй байна. Жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэдэг шаардлага тавьсан. Түүний дараа Т.Аюурсайхан гишүүнтэй таван удаа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөн надтай утсаар хоёр удаа холбогдсон.

УИХ-ын дарга М.Энхболдод энэ асуудлыг танилцуулсан. Жагсагчдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл  нийтдээ есөн хүн УИХ-ын даргатай ирж уулзсаныг та бүхэн мэдэж байгаа. Уулзалтаас гарч ирээд ямар мэдээлэл, мэдэгдэл хийснийг би мэдэхгүй байна. Ер нь УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдэг талаар би албан ёсны, нэмэлт хачир байхгүй мэдээлэл өгье.  

УИХ-ын даргад өмнө нь шаардлага тавьсан байсан. Нэг хуудас. Тэр шаардлагад тодорхой үндэслэлүүдийг тавьсан. УИХ-ын дарга тэр шаардлагын дагуу албан ёсны хариуг гардуулж өгсөн. УИХ-ын дарга шаардлагын хариу өгч байгаатай холбогдуулан ярилцах бодолтой, төлөвлөгөөтэй байсан. Гэвч УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. Шаардлагын хариу гурван хуудас материал байгаа. 30 хуудас материал биш.

Гэвч УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс сонсоогүй. Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа хууль журмыг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчийн асуултад хариуллаа.

- Энэ хүмүүст хариуцлага тооцох уу?

- Хариуцлага тооцох, эсэхийг би мэдэхгүй. УИХ-ын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Ямар  ч байсан энд баривчлах, саатуулах үйл ажиллагаа болоогүй. Тэр хүмүүс гараад жагсаалдаа оролцоод явсан гэж би ойлгосон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.131.229.34)
    opood alaad haychihgui de
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 10 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 18 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 19 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 20 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 22 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 23 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 24 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 24 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 25 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 27 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 29 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 31 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 31 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 19 цаг 57 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 1 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 2 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 7 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 8 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 11 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 15 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top