x

Л.Болд: М.Энхболд өргөдлөө өгч, энэ талбай дээр гарч иртэл тэмцэнэ

МАНАН дэглэмийг эсэргүүцсэн, МАН, АН-ын (УИХ-ын хоёр ч гишүүн нь нэгдээд байгаа. Ж.Батзандан намаасаа хөөгдсөн ч Л.Болдыг хөөж чадахгүй байгаа) жагсаал Сүхийн талбайд хоёр дах удаагаа болж байна. Өмнөх жагсаал оны өмнө болж МАНАН дэглэмийн “сүүлчийн хий үзэгдэл” болсон М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахын тулд “албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх” шаардлага тавин жагссан билээ. Жагсаалыг зохион байгуулагчид “30 000 монгол жагслаа” гэж, эсэргүүцэгчид нь “3000 хүн ирлээ” гэсээр жагсаал дууссан.

Харин энэ удаагийн жагсаалд хөдөө орон нутгаас хүмүүс ирж оролцож байгаа гэдгээрээ онцлог. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Жагсаал дуусаад суулт зарлана. 250 орчим хүн өсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хэрэв их хэмжээний хүн өлсгөлөн зарлавал УИХ-ын гишүүдээ төлөөлж бид ч нэгдэнэ. Гэхдээ арай ч ийм түвшинд хүрэхгүй байх гэж найдаж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл түүнд хүрэхээс өмнө М.Энхболд өөрөө өргөдлөө өгөөсэй гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд ч мөн адил “Хугацаагүй суулт хийнэ. Улс төрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийг ашиглаж М.Энхболдыг унагана. МАНАН-г татан буулгана. Ард түмэн талбайд гарлаа. М.Энхболдод ганц л гарц үлдсэн. Тэр бол өөрөө огцроод энд ирж огцорч байгаагаа мэдэгдэж, ард иргэдээ баярлуулах ёстой. Манай цөөнхийн бүлэг М.Энхболдын хэрэгсэл болж байгаад харамсаж байна. М.Энхболд унах нь гарцаагүй болоод ирэхээр УИХ-ыг тараая гэдэг зүйлийг гаргалаа. Өнөөдөр 250 хүн албан ёсоор өлсгөлөнд оролцох өргөдлөө өгсөн. Тэр дунд УИХ-ын таван гишүүний нэр бий” гэв. 

Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн: 

-Ард түмний итгэл алдарч байна. М.Энхболд өөрөө хүсэлтээрээ огцроод, жагсаалын үеэр гарч ирж үгээ хэлээд, уучлалт гуйх ёстой. Яасан ичдэггүй юм. Нэхүүлийн залуус энэ байтугай хувьсгалыг хийнэ. Эхлэл нь М.Энхболд гэдэг хүнийг огцруулах. Жагсаал бүрийг 80, 90 оны жагсаалтай харьцуулаад байна. Жагсахаа тулбал 20 хүн байсан ч жагсаал шүү дээ. Өнөөдрийн жагсаалаас олон зүйл хүлээж байгаа гэв.

Өчигдөр УИХ-ын ТББХ хуралдаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан “УИХ-ын гишүүдийн олонхийн шаардлагаар УИХ-ын даргыг огцруулж болно” гэдэг хуулийн заалтыг дэмжсэн. Хуулийн төсөл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар орох ёстой. Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ хуралдаан дээр байж дэмжсэн санал өгсөн хэрнээ өмнөх шаардлагаа үргэлжлүүлж байгаагаас үзвэл энэ түүнд хангалтгүй бололтой.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 11 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 19 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 20 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 23 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 24 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 25 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 25 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 27 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 28 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 31 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 32 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 32 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 19 цаг 58 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 2 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 3 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 8 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 10 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 12 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 16 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top