x

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ажлаа хүлээж авлаа

Засгийн газрын 2019.01.09-ний ээлжит хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томилсон билээ. Тэгвэл өнөөдөр С.Батболд үүрэгт ажлаа хүлээж авлаа.

С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өчигдөр үдээс хойш шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзаж цаашдын ажилд амжилт хүслээ. Ийнхүү хариуцлагтай, чухал албыг удирдах болсон тэрээр албан ёсоор ажлаа хүлээн авлаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдын мэргэжил, суралцсан байдал:

  • 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн

  • 1988 онд Завхан аймгийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн

  • 1992 онд Цэргийн их сургуулийг Авто ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн

  • 2006 онд Тагнуулын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр;

  • 2011 онд Батлан хамгаалахын их сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.

  • 2010 онд Сингапур улс Тээврийн төлөвлөлтийн чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн

  • 2011 онд Бүгд Найрамдах Солонгос улсад аюулгүй жолоодлогын чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн

  • Монгол Улсын Зөвлөх инженер

Ажлын туршлага:

  • 1992-1993 онд Ардын цэргийн 133 дугаар ангийн орлогч дарга

  • 1993-1994 онд “Шандаст хүлэг” ХХК-ийн Механик инженер

  • 1994-1998 онд Хан-Уул хайрхан хоршооны механик

  • 1999-2002 онд “Пок” ХХК-д багш

  • 2002-2005 онд “СКА”-ийн захирал

  • 2005-2009 онд Зам, тээвэр, аялал, жуулчлалын яамны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн ахлах инженер, Хяналт шалгалтын албаны дарга

  • 2009-2012 онд Автотээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга

  • 2012-2016 онд Зам, тээврийн яаманд Ахлах мэргэжилтэн  

  • 2016-2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

  • 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Зам, тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 27 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top