УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Гарын үсэг цуглуулах самбарыг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд өнөөдөр байрлуулсан байна. УИХ-ыг гишүүдийн 3/2-ын гарын үсгээ зурсан тохиолдолд дээрх төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "Өнөөдрөөс АН-ын бүлэг УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ. Бид УИХ-ын чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулж байна. Энэ самбарт УИХ-ыг тараах төслөө байршуулж байна. Гишүүд гарын үсгээ зурах нь тэдний эрх. Хамгийн гол нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэвэл нийт зардал 16 тэрбум төгрөг байгаа. Өнөөдрөөс УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна. Гишүүд талцалгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор гарын үсгээ зурах хэрэгтэй. Эхлээд гарын үсэг зурсан гишүүд тогтоолын төсөлд гарын үсэг зурна. Хэн нэгнийг дарамтлах, давуу эрх олгох зүйл байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх дээд байгууллаг бол УИХ мөн. УИХ-ын үйл ажиллагаа гацсан тохиолдол өөрөө тарах хэрэгтэй" гэлээ.
Уг самбарт одоогийн байдлаар АН-ын долоон гишүүн гарын үсэг зуржээ.
-Д.Эрдэнэбат,
-С.Эрдэнэ,
-Д.Мурат,
-З.Нарантуяа,
-Б.Пүрэвдорж,
-Я.Санжмятав,
-Б.Наранхүү нар уг самбарт гарын үсгээ зурсан байна.