УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал завсарлаж, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар "Г.Солтан гишүүн дэд хорооны хуралдаанд ирээгүйн улмаас хуралдааныг хойшлуулж байна. Гишүүнийг эзгүйд бүрэн эрхийн асуудлыг нь ярьж болохгүй шүү дээ" гэлээ.
УЕП-ын зүгээс ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдэглзүүлэх асуудлыг тавиад байгаа. Тэд бол УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, М.Ундармаа, Д.Дамба-Очир нар. Дэд хорооны хуралдаанд Л.Энхболд, Д.Дамба-Очир, М.Ундармаа нар оролцсон. Тиймээс дөрвөн гишүүний асуудал тавьсан байхад гурвынх нь асуудлыг хэлэлцэж болохгүй гэсэн байр суурийг Ц.Нямдорж гишүүн хэлэв. "Болохгүй гэсэн хуулийн заалт байна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Тэрийг би мэдэхгүй байна. Гэхдээ гишүүний эзгүйд бүрэн эрхийг нь ярьж болохгүй биз дээ" хэмээн зүтгэлээ.
Сэтгэгдэл (1)