Өчигдөр өглөө АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүүгийнх хамт цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокурорын хүсэлтийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ.
Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа“ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил“ компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт шалгаж байгаа. Энэ хэрэгт мөн түүний төрсөн дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.