x

М.Энхболд: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг би дэмжиж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүдийн олонхи санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг огруулах асуудлыг хэлэлцэх" тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

"Сүүлийн үед нэг хүн рүү, над руу дайрах гүтгэх нь хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Надаар зогсохгүй гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрах ажиллагаа явагдаж байна. Аливаа зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэж боддог. Энэ бүхэн хуулиар тогтоогдож ил тод болох байх. 

УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан. Би хуулийн үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцэхгүй байгаа учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль энэ 40 гишүүний өргөн барьсан асуудлыг хуулийн хүрээнд болгож байгаа гэж ойлгож байгаа. 

Би хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, хэн нэгнээс хараат бус явах ёстой гэж үздэг. Хуулийн байгууллагууд өөрсдийн шалгах ёстой зүйлсээ хийгээд явах байх. Ямар нэгэн хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгосон зүйл байхгүй. Энэ хүмүүсийг хуулийн дагуу Ерөнхийлөгч санал болгож, УИХ-ын гишүүд баталдаг. 

Улаанбаатар хотын удирдлагаар 5-6 жил ажиллахдаа намайг газар зарсан гэж ярьж байгаа. Үнэхээр үндэстэй гэж байгаа бол цагдаа, тагнуул, хууль хяналтынхан, Засгийн газар нь байна, шалгаж болно шүү дээ. Би тухайн үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу батлагдсан газруудыг олгож, олон ажлын байр бий болгож, хотын өнгө үзэмжийг нэмэхэд хувь нэмрээ оруулсан.

Одоо тэр жагсаад байгаа Л.Болд гишүүнд Бодь цамхгийг барих газрыг би өгсөн. Л.Болд гишүүн тэр газрыг юугаар авснаа хэл л дээ. Дараад хойшлуулаад байгаа асуудал надад огт байхгүй шүү. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа. Зөв гэж бодож байгаа" гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.196)
    Toriin tvsheed min ene bvhen herees heterch bn shvv ard tvmen chin vneheer tsohorch bn
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • МУ ын иргэн. (103.229.123.233)
    Халдашгүй дархан байдал гэж хуцаж суухаа болио та нар, ингэж зөвхөн өөрсөддөө хууль баталж суудаг МАНАН ийн тогтолцоог үүрд устгах хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Нийслэлийн иргэн (202.9.43.9)
    НЕТГ-ын дээр НЗД байдаг. Даргын бодлогоор НЕТГ ажлаа хийсэн нь мэдээж. Тухайн үед нам бүлэглэлийн эрх ашгийн хажуугаар хувьдаа ч гэсэн овоо хэдэн төгрөг цохихын тулд УБ хотын төвийн зэрэглэлийн газруудыг эхэлж үнэд оруулж байгаад дараа "олгох" нэрийн дор зарах ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Үүний тулд эхлээд төвийн дэд бүтэц, шугам сүлжээний ашиглалт нягтралыг сайжруулах гээч бодлогоо зориуд гаргаж, хүчээр ч юмуу наймаагаар ч юмуу олонхийн санал авч хэрэгжүүлсэн. Үүний дагуу хотыг зах хаяа руу нь биш төвд нь бөөөгнөрүүлж барилгажуулах Ерөнхий төлөвлөгөөг НЗДТГ-ын бодлогын дагуу хийгдсэн байж таараа. НЕТГ нь НЗДТГ-ын бодлого, зөвлөмжийн дагуу ажиллах нь ойлгомжтой. Одоо тэр Ерөнхий төлөвлөгөөний дагуу баталсан гээд байгаа газруудад барьсан хороолол, орон сууцны хотхон, орон сууц, оффис, үйлчилгээний газрууд нь ямар ч зогсоол талбай, ногоон бүс байхгүй. Байгаа хэд нь стандарт норм дүрмээ зөрчсөн бөгс эргэх зайгүй шамбааралдаж түгжрэлдээд байж байна. Иргэд одоо шинэ орон сууц, гэр оронтой болсноосоо эсэн юм болж байна ш дээ. Машин тавьчих газар олдохгүй, хүүхдээ санаа амар гаргаад тоглуулчих боломж байхгүй, хотын түгжрэл бууруулах нэрийдлээр хийгдсэн гудамж, зам төслөөр тавьсан замууд нь шууд орон сууц, байруудын дундуур сүлжилдэж орон сууцнуудын дунд бөөн түгжрээ, мөн хүүхэд хөгшид гэрийнхээ гаднаа автын осолд орчих гээд ийм л дүр байдалтай болчихоод байна ш дээ. Уул нь улс, хотоо, олон нийтээ гэсэн ухамсар, сэтгэл зориг гаргаад анхнаасаа хот төлөвлөлтөө хотын зах хаяа руугаа төлөвлөөд бүтээн байгуулалтаа зөв хийгээд явчихсан бол одоо ингэж утаандаа дарагдаж, түгжирч, газрын наймаачин, авилгачин, ... огцор энэ тэр гэсэн асуудлууд тавигдахгүй л байх байхсан даа. Үүнийг зөв шийдэхэд бол ухаан хүрээгүй бишээ. Хамгийн гол нь сэтгэл дутаж, ховдог шунахай сэтгэлдээ хөтлөгдөж хүний сэтгэлээр хандсан
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 9 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 16 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 18 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 22 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 23 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 24 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 25 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 28 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 30 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 30 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 19 цаг 56 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 0 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 1 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 6 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 7 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 10 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 14 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top