x

Л.Оюун-Эрдэнэ: Нэг хүнд зориулж хууль баталж болохгүй

Төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-УИХ гацна гэдэг маш ноцтой. МАН-ын хэрүүл төрийн хэрүүл зодоон болж байгаад харамсаж байна. Хоёр фракцын зодоон хосгүй шударгын тэмцэл болоод байна. Хандив нэрээр албан тушаалд очих гэж мөнгө авсан бол нэрсийг нь зарлаад зайлуулмаар байна. МАН шийдвэрээ гаргахгүй гэвэл хувьсгал хийхээс өөр арга байхгүй. Намыг нь татан буулгадаг юм уу, төрийн эргэлт хийдэг юм уу мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  

УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв гэж бодож байна. Ерөнхийлөгч хууль санаачилж орж ирж байна. Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байна. Яг үнэндээ 64 суудалтай МАН дотроо учраа олж чадаагүй учраас ийм байдалд хүрч 40 хоног гацаж байна. Бие биенийхээ дээр гарахын төлөөх тэмцэлдээ бүгд вакумлагдсан байна. Ийм дээрээ тулсан бол бүгдээрээ таръя. Би хоёр сарын өмнө ийм санал гаргасан. Монголын төрийн дархлаа руу гар дүрж байхаар энэ төрөөс бүгдээрээ явбал яасан юм бэ. Биднээс илүү мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүс байгаа байлгүй дээ. Ачаагаа үүрч чадахгүй бол чаддаг хүмүүст нь өгөх нь дээр. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв гэж боддог. 

Магадгүй Ерөнхийлөгчийн өрөн барьсан хуулийн төслийн олонхиороо батлах байх л даа. Батлахдаа хүрвэл ядаж 2/3-оор огцруулдаг заалт оруулж өгөөрэй. Энэ бол төрийн том дархлаа шүү. Эрх мэдэл мөнх биш. Дараагийн УИХ-ын дарга гарахад жаахан гомдохоороо хэдүүлээ нийлээд унгачихдаг байж болохгүй л дээ. Тиймээс ядаж 2/3-ын кнопоор шийддэг болоосой гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Хуулийг, ёс зүйг хоёр талаас тайлбарлаж болохгүй. Парламентын дархлаа чухал. Бид заавал ийм хууль батлах албагүй. Нэг хүнд зориулж хууль гаргах ёсгүй. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга нийгмийн, парламентын дархлааг бодож шийдвэр гаргах байх гэж өнөөдрийг хүртэл хүлээлээ. 

60 тэрбумтай холбоотой нийтийн сонсгол хийх саналыг Байнгын хороогоор оруулаад буцсан. Ерөнхий прокурорыг сонсоё гэсэн буцсан. Өнгөрсөн наадмаас хойш явсаар ийм байдалд хүрлээ. Тиймээс нэг хүнийг хамгаалахын төлөө парламент тарах нь утгагүй. Харин парламентаа бодоод нэг хүн нь албан тушаалаа өгөх нь ёс зүйтэй гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 14 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 22 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 23 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 24 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 26 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 27 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 28 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 28 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 30 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 31 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 34 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 35 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 35 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 1 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 5 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 6 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 11 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 13 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 19 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top