x

УЕП: Б.Батзориг хэргийн шалгалтад саад учруулж байна

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр орой УИХ-д хүргүүлсэн. Уг саналыг хүлээж авах эсэхийг шийдэхээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хороо хаалттай хуралдаж байна. Дэд хорооны хуралдаанд Дэд хорооны таван гишүүнээс гадна асуудал нь тавигдаад байгаа Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, УЕП М.Энх-Амгалан нар оролцож байна.

Бүрэн эрх нь хөндөгдөөд буй дөрвөн гишүүнээс Л.Энхболд нь "Би ЖДҮХСангаас зээл аваагүй" гэсэн бол М.Ундармаа гишүүн "ЖДҮХС-гаас авсан зээл ямар нэг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулаагүй, Б.Батзориг сайдад нөлөөлөөгүй. Гэхдээ түдгэлзүүлэх асуудлаар дэд хороо ямар ч шийдвэр гаргасан түүнийг хүлээж авна" гэлээ. 

Дэд хорооны хуралдаан эхлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн шалгалтад саад учруулна гэдэг үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн. УИХ энэ асуудалд нааштай хандана гэж бодож байна. Б.Батзориг сайдын хувьд ойлгомжтой. Сайдын албан тушаалаа өгөн ч гэлээ УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно" гэлээ.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын хамгийн ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар багтдаг. Тэдний гаргасан шийдвэрээс дөрвөн гишүүний хувь заяа шалтгаалах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 32 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 39 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 40 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 41 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 43 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 44 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 45 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 46 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 47 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 48 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 51 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 53 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 52 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 19 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 23 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 24 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 29 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 30 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 33 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 37 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top