x

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн нээлтийн ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.

Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайман болон албаны бусад хүн оролцов. Хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэн, хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв. Мөн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтрах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг нотоллоо. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

БНХАУ-ын Засгийн газар хөрш орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандан, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж байгаа нь харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж гэж үздэгээ илэрхийлэв.

Өнөөдрийн ёслолын үеэр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-аас манай улсад үзүүлсэн зээл, тусламжаар байгуулсан томоохон барилга байгууламж зэргийг энд толилуулсан байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 27 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top