x

Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Түүнээс хойш  бүтэн нэг сарын хугацаанд  Улаанбаатар хот “эзэнгүй” байна. МАН-ынхан хоёр тийшээ харж, хор найруулсаар Хотын даргын асуудал сар шинэтэй золгох нь бараг л тодорхой болчихлоо.  Уг нь энэ албан тушаалд гурван хүний нэр яригдаж байгаа. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар өрсөлдөж буй. Эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, тэднээс сонголтоо ч хийчихээд байгаа. НИТХ руу С.Амарсайханыг хотын дарга болгохоор нэрийг нь явуулсан байдаг. МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг зүтгүүлж, удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан.  Гэсэн ч С.Амарсайханыг НИТХ-ын гишүүд нь хүлээж аваагүй.

Удирдах зөвлөлөөс ирсэн нэрийн дагуу НИТХ хуралдаж, хотын даргыг сонгох байсан ч хурлын ирц бүрдээгүй юм. Тэгэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхынх нь халаасанд өөр хүний нэр байгаа гэсэн үг. Ийнхүү МАН-ын удирдах зөвлөл, нийслэл дэх МАН-ын бүлэг  хоёрын санал мөргөлдсөнөөс Хотын даргын томилгоо гацчихаад байна.

Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хотын даргыг сар шинээс өмнө томилох боломж харагдахгүй байна. Эрх баригч нам бүлэглэл хоорондоо эв зүйгээ ололцож чадахгүй бүгд л нэг нэр бариад зүтгүүлсэн байдалтай байна” гэв.

Мөн үүнээс гадна МАН-ын  улс төрийн зөрчил парламент төдийгүй яам, тамгын газарт ч түр орлон гүйцэтгэгч нарыг олноор бий болгоод байна. Гурван ч салбарын сайд , дэд сайдын асуудал тодорхойгүй байна. ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гээд сайд нарыг нь чөлөөлөх, томилох хуулийн хугацаа нь ч өнгөрчихөөд байгаа билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 33 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 41 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 42 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 43 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 45 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 46 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 46 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 47 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 48 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 49 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 52 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 54 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 54 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 20 цаг 20 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 20 цаг 24 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 20 цаг 25 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 30 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 20 цаг 31 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 20 цаг 34 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 20 цаг 38 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top