x

Увсын Зүүнговьд цасны зузаан 20, Хөвсгөлийн Хатгалд 15 сантиметр байна

Өнгөрсөн хоногт /2019.01.02/ Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн зарим газар, Хэнтий Дорнод, Сүхбаатар, Төвийн аймгуудын өмнөд хэсгээр 0.0-1.2 мм бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Ерөө, Дорноговийн Улаан-Уулд 1.2 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод Сүхбаатарын нутаг, Баянхонгорын хойд,  Төвийн баруун хэсэг, Дундговь, Дорноговийн зүүн хэсэг, Архангайн өмнө хэсгээр 0.5-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см  бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -14..-19 градус хүйтэн байв.

Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32...-40 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,цас багатай энгэр ээвэр газраар -18...-23 градус, бусад нутгаар -26...-32 градус хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор өчигдөр өдөртөө 0.4 мм, өнгөрсөн шөнө 0.4 мм бага зэргийн цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15...-17 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус хүйтэн хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тавантолгой ДЦС-ын төслийн явцыг танилцууллаа 29 мин “1984” постдрамын жүжгийг тайзнаа дахин тавина 32 мин 1072 хувьцааны ногдол ашгийг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ 44 мин Н.Учрал: Х.Баттулга гишүүн хэлсэндээ эзэн байгаарай, надад нотолгоо байна 56 мин АХБ: 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өснө 2 цаг 26 мин Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 2 цаг 35 мин Х.Баттулга, М.Нарантуяа нарт сахилгын шийтгэл оногдуулна 2 цаг 49 мин Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? 3 цаг 41 мин «Цагаан бадамлянхуа» эффект: Егөөдсөн хэрэглээ бодит худалдаа, аяллын тэсрэлт болж хувирсан нь 4 цаг 10 мин Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах сургалт зохион байгууллаа 4 цаг 14 мин Ой, хээрийн түймрийн 80 гаруй хувь нь долоон аймагт бүртгэгджээ 4 цаг 16 мин Нийгмийн даатгалын байгууллага төрийн загвар байгууллага болох төслийн бэлтгэлээ хангаж байна 4 цаг 17 мин Тэнгэрийн ван гаргийн нэг өдөр 28 секундээр уртассан болохыг тогтоожээ 4 цаг 18 мин Улаанбаатар хотод тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ 4 цаг 18 мин Европын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгох төсөл хэлэлцэгдлээ 4 цаг 20 мин Германд эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрлээ 4 цаг 21 мин Монголын дугуйчид дэлхийн чансаанд 37-д бичигдэж, Азидаа гуравт эрэмбэлэгдлээ 4 цаг 22 мин Трампын тарифын бодлого хөрөнгийн зах зээлд хүчтэй доргилт үзүүлэв 4 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 4 цаг 35 мин Авьяас бүрд боломж олгоё 5 цаг 52 мин
iИх уншсан
Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам...
Top