Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20 хэм хүйтэн байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс секундэд 3-8 метр, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.