x

МБЗ-н гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы талаар мэдэгдэл гаргалаа

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой АТГ-ын мөрдлөгийн тухай Монголын Бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.      

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/ болон Дубайн гэрээ /2015/ -тэй холбоотой  АТГ-ын мөрдлөгийн тухай                                                                              

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь тогтвортой, шударга, ил тод бизнесийн орчинг үргэлж дэмжин ажилладаг. Чухал үйл явдлуудыг цаг тухай бүрт мэдээлж байх нь манай гишүүдэд төдийгүй бизнесийн өргөн хүрээнд өндөр ач холбогдолтой билээ. 

Өнгөрөгч Ням гарагт МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг баривчилж, АТГ-ын өргөдлийн дагуу Монгол Улсын шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Одоогийн байдлаар АТГ-ын мөрдөн байцаалт явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл гармагц бид гишүүд та бүхэндээ цаг тухайд нь мэдээллэх болно. 

Щвейцарын банкны асуудал болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг /Дубайн гэрээ/ АТГ-ын зүгээс хооронд нь холбоотой хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнд бид ихээр санаа зовж байна. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10-р сард зурагдсан бөгөөд Б.Бямбасайхан нь 2010-р оны 8 сард буюу уг гэрээ байгуулагдсанаас хойш Монголд ирсэн гэдгийг мэдэгдье. 

МБЗ-ийн Гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы ёс зүйт шударга занд бүрэн итгэж байгаа бөгөөд 2012 оноос хойш өнөөг хүртэл МБЗ-ийг удирдан ажиллаж байгаад талархалтай байдаг. Б.Бямбасайхан нь Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан. 

Б.Бямбасайхан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг болон Оюу Толгойн маргааныг эцэслэн шийдвэрлэх тал дээр зүй ёсоор ажилласан гэдэгт бид бүрэн итгэж байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зурагдаагүй нөхцөлд 5 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт хийгдэхгүй, гүний уурхайн төслийг эхлүүлэхгүй байх байсан. Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт, бүтээн байгуулалт эхэлснээр Монголын эдийн засаг сэргэх чухал тулгуур болсон гэж үзэж байна. 

МБЗ-ийн гишүүд болон хамтрагч түншүүдээс Б.Бямбасайханд үзүүлж буй дэмжлэг мөн анхаарал тавьж буйд Гүйцэтгэх хорооны гишүүд Бид талархаж байгаагаа илэрхийлье. 

Үүний зэрэгцээ гишүүн байгууллагууд болон нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгийн төлөө МБЗ үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгааг мэдэгдье.  

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (195.208.50.114)
    Hudlaa zaluu uneheer tiim sain mundag bolovsroltoi uhaantai hun bol ingej uls turd zutgen baij orj ene oyu tolgoi gereeg saihanbilegtei niileed magtaad yavj bsan hun odoo yahaaraa helmegdchihiin uuruu oichson huuhed uilahgui gedeg baihaa iim setgelgui zaluu 1000 bolovsroltoi ged yadiin ternii orond bolovsrolgui setgeltei zaluu bsan deer
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шударга иргэн (103.26.195.144)
    МБЗ- ийн Гүйцэтгэх Хороо гэж бас нэг булхайтай нөхдөөр дүүрсэн газар юмаадаа. Шалгахад гэм зэмгүй бол айх юун. Сайханбалагтай Дубайн гэрээнд гарын үсэг зурна гэдэг Эх орныхоо эрх ашгаас урвасан гэсэн үг. сайн шалгах хэрэгтэй
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Адар (183.177.100.3)
    Гэм буруугүй нь нотлогдвол гараад ирнэ биз ээ. Байгуулсан гавьяа хийсэн алдааг цагаатгахгүй шүү дээ.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 31 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 33 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 34 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 35 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 35 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 36 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 37 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 37 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 38 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 39 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 3 цаг 10 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 3 цаг 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 15 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 3 цаг 18 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 3 цаг 23 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 3 цаг 27 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 3 цаг 31 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 3 цаг 34 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 3 цаг 39 мин Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ 4 цаг 24 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top