x

Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна

Могой жилийн цагаан сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа билээ.

Тиймээс гуравдугаар сарын 1-3-нд амарна. Гуравдугаар сарын 1, 2 нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байсан. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадам, цагаан сарын амралтын талаар танилцуулжээ.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монголчууд есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Шинийн 1, 2, 3-нд амардаг, Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-15-нд амардаг. Иргэдээс олон санал гарч байгаа учраас шинийн 1, 2, 3 болон наадмын хуулиар амрах өдөр бямба, нямд таарсан тохиолдолд энэ өдрүүдийг нөхөж амраадаг болгох зохицуулалт хийхийг Засгийн газраас чиглэл өглөө. Мөн өвлийн ид хүйтэнд иргэдээ зайнаас ажиллуулдаг болгох, үүнийг хүүхдийн өвлийн амралттай уялдуулах зэрэг шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гараагүй. Зөвхөн үүрэг, чиглэл л өгсөн. Тэгэхээр энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног л амарна. Өөрөөр хэлбэл, бямба, ням, даваа гарагт амраад, мягмар гарагт ажил эхэлнэ гэж ойлгоорой.

Хөдөлмөрийн болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт орох учраас Засгийн газраас зөвшөөрөл өгвөл УИХ-д өргөн бариад, баталсны дараа энэ зохицуулалт эхэлнэ гэсэн үг. УИХ хаврын чуулганаар үүнийг баталбал ирэх наадам болон сар шинийн баяраар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл цагаан сар бямба, нямд таарвал 4-6 хоног, наадмын өдрүүдэд таарвал найм хоног амрах зохицуулалттай болно гэсэн үг. Мөн цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох санал гаргасан” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 23 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 1 цаг 11 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 1 цаг 12 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 1 цаг 15 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 1 цаг 27 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 1 цаг 29 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 1 цаг 30 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 1 цаг 32 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 1 цаг 35 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 1 цаг 36 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 1 цаг 43 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 45 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 5 цаг 6 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 5 цаг 23 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 5 цаг 32 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 5 цаг 38 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 5 цаг 41 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 5 цаг 44 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 5 цаг 46 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 5 цаг 49 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top