x

Сербийн Ерөнхий сайд огцорчээ

Сербид оюутнуудын жагсаал үргэлжилж буй энэ үед тус улсын Ерөнхий сайд Милош Вучевич албан тушаалаасаа огцорч буйгаа мягмар гарагт мэдэгджээ. 

“Өнөө өглөө би Ерөнхийлөгчтэй удаан ярилцлаа. Тэрбээр миний огцрох шийдвэрийг хүлээн авсан" гэж М.Вучевич хэлжээ. Тэрбээр Сербид хоёр сар гаруй үргэлжилж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг "гаднаас зохион байгуулсан" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. 

Нови-Сад хотын төмөр замын буудлын бетонон саравч нурсны улмаас 15 хүн амиа алдсаны дараа Сербид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дэгджээ. Оюутнуудын жагсаалыг сөрөг хүчний идэвхтнүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид дэмжиж байна. Жагсагчид авлига хээл хахуулийн улмаас уг буудлын засварыг чанаргүй гүйцэтгэсэн гэж мэдэгдэн эмгэнэлт явдалд эрх баригчдыг буруутгаж байгаа юм. 

Эхэндээ жагсагчид хэрэг явдлыг ил тодоор мөрдөн шалгахыг шаардаж байсан боловч эрх баригчид шаардлагыг нь хүлээж аваагүй тул улс төрийн шаардлагуудыг тавьж эхэлсэн байна. Тухайлбал, шилжилтийн Засгийн газар байгуулж, парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ. 

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич даваа гарагт Вучевич болон парламентын дарга Ана Брнабич нартай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ жагсагчдад хандан яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. Тэрбээр мөн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, оюутнууд, багш нарын биед халдсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгджээ.

Төмөр замын буудалд хийсэн засварын ажлын баримт бичгүүдийг аль хэдийн олон нийтэд ил болгосон гэдгийг Вучич мөн хэлсэн байна. Тэрбээр өмнө нь "улс орны байдлыг тогтворгүй болгохын тулд гадаадын хүчинтэй хамтран ажиллаж байна" гэж жагсагчдыг буруутгаж байжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 1 цаг 6 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 1 цаг 7 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 1 цаг 10 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 1 цаг 22 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 1 цаг 23 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 1 цаг 25 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 1 цаг 27 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 1 цаг 29 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 1 цаг 31 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 1 цаг 38 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 40 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 5 цаг 1 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 5 цаг 18 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 5 цаг 27 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 5 цаг 33 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 5 цаг 36 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 5 цаг 39 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 5 цаг 41 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 5 цаг 44 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top