x

Шүүхийг цэвэрлэх үү, эсвэл шүүгчдийн нэр төрийг цэвэрлэх үү ?

- УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх- 


Монголын өнөөгийн нийгэмд давхаргын ялгаа нэгэнт үүссэн гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Ер нь ийм ялгаа аль ч нийгэм, цаг үед байсаар ирсэн. Ажил мэргэжлийн ялгаа гэдэг шиг энэ ялгаанаас үүдсэн орлогын ялгаа байх ёстой нь маргашгүй үнэн. Гагцхүү энэ ялгаа шударга үнэний хэмжүүрээр бий болж чадсан эсэх нь асуудал. Энэ утгаар харах юм бол өнөөгийн Монголын давхаргын ялгаа нь шударга буюу зүй ёсны хэмжүүр дээр үндэслэж чадаагүйд л хүмүүс бухимддаг. 
Орлогын ялгаа нэгэнт үүссэн, магадгүй шударга бус байдал дээр суурилсан гэдгийг нь зөвшөөрөөд цагаатгаад цаашаа явъя гэлээ гэхэд энэхүү ялгаа нь дараа, дараагийн зүй бус ялгааг үүсгээд байгааг тэвчиж боломгүй санагддаг. Энд яриад буй орлогын ялгаа нь хуулийн дээр ба доор амьдрагсад гэх ялгааг үүсгэж, энэ эцэс сүүлдээ тэдний хооронд үл ойлголцол, өширхлийг бий болгож буй нь улс, үндэстний хувьд аюулын харанга дэлдэж байгаагаас ялгаагүй. Баян, ядуугийн ялгаан дээрээс бус хуулийн дээр ба доор амьдарч буйгаас үүдэлтэй дотоодын тэмцэл, дажин үүсч мэдэхээр хэмжээнд хүрвэл яах вэ?!


Тэгвэл энэ хэдхэн монголчуудын хэд нь, хэн нь хуулиас давсан гортиг дотор тарвалзах, мөн хэчнээн нь, хэн нь хуулийн дор бөхийхийг шийдэх эрх мэдэл хэний гарт байх вэ? Эрх мэдэлтэн, тэр дундаа хууль хяналт, шүүх засаглалд л тэр эрх мэдэл бий. Гэхдээ эдгээр байгууллага бүхлээрээ шударга бусаар дүүрчихсэн, системээрээ гажуудсан гэвэл хэтэрхий том гүтгэлэг, дэгсдүүлэг болно. Магадгүй, энэ систмеийн нэг хэсэг нь хуулийн дээр ба доор гэх ялгааг үүсгэхэд гар бие оролцоод байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл, үйл явдлууд үеийн үед өрнөсөөр ирсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргаж хэлсэн “хөрөнгөжсөн хурандаа нар” гэх хэллэг /бараг хараал ч байж магадгүй/, одоо нэр бүхий гишүүдийн ил хэлээд байгаа “хөрөнгөжсөн шүүгч нар”-ын тухай баримтууд том мөсөн уулын орой байхыг үгүйсгэхгүй. 


Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил гарснаас хойш бараг хагас сар өнгөрч байна. Тэр дундаас Улсын Дээд шүүхийн гишүүдийн өөрсдийнх нь болон өрхийнх нь өндөр орлого, өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгө болон хадгаламж, хуь эзэмшдэг компаниудын нэр зэрэг нь олны анхаарлыг татсан. Шударга үнэний дэнсийг тогтоож буй шүүгчид маань хуулийн дээр ба доор амьдрах заагийг мөнгөний хүчин зүйлээр шийдвэрлэдэг юм биш биз гэсэн хардлагыг хөрөнгө орлогын мэдүүлэг лавшруулсан. УИХ-ын “дэвшилтэт долоон” гишүүн энэ сэжмийг тийм ч амархан хаяхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр мөн энэ сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийжээ. 


Мэдээлэлдээ тэд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ онцоллоо. Түүнчлэн “Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу гэх асуултыг тавьжээ. Товчхондоо нэр бүхий гишүүд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго. Тухайн шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.” гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “ялзарсан шүүх” гэж дүгнэж, шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсны дараа Улсын Дээд Шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг явуулж, үүндээ гишүүний үйлдэл илэрхий хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн Шүүгчдийн хороо ч үүнтэй холбоотойгоо байр сууриа илэрхийлэн албан бичиг төлөвлөсөн мэдээлэл бий. Утга нь шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлж, цахим орчинд гүтгэх, доромжлох нөхцөлийг бүрдүүлсэн гэх буруутгал.


Шүүгчдийн зэвсэг нь хууль байх ёстой. Харин мөнгө байж болохгүй. Хэрэв мөнгөний үйлчлэл ороод эхэлбэл хуульт ёсыг завхруулж, хуулийн дээр ба доор амьдрах “тавиланг” хүмүүст оноож эхэлнэ. Шүүх шударга ажиллаж чадахгүй бол ардчилал ч оршин тогтнох боломжгүй. Хэн нь ойлгох ийм энгийн логик шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс илэрхий уншигдаж байгаа учраас өнөөхөнд шүүгчид илт эсэргүүцэн үймж чадахгүй байна.


УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 54 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 56 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 57 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 58 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 59 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 59 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 1 цаг 0 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 1 цаг 0 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 1 цаг 1 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 1 цаг 2 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 3 цаг 33 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 3 цаг 36 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 38 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 3 цаг 41 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 3 цаг 46 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 3 цаг 50 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 3 цаг 54 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 3 цаг 57 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 4 цаг 2 мин Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ 4 цаг 47 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top