x

М.Энхболд: Оффшорын асуудлыг нэг мөр шийдэхийн тулд төр засгийн бүх институтүүд хамтран ажиллах шаардлагатай байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүдийн ирц 80.3 хувьтай байна. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж үг хэллээ.

М.Энхболд: -"Намрын чуулган завсарласнаас хойш гишүүд иргэдтэй уулзлаа. Иргэдийн аж амьдрал хүндхэн байна. Мал аж ахуй газар тариалан эрхэлж байгаа иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй байна. 

2013 оноос хойш Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ 32 аж ахуйн 96 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэвч энэ нь хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байна. Газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдэхийг Засгийн газарт даалгаж байна. 

Аймаг сумдад ажлын байр алга. Аймаг сумын нийт 15 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамжид хамрагдсан байна. Хөдөө дулаан хангамжийн асуудал орхигдсон байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж ажиллах ёстой.

Хотын иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал бол замын түгжрэл. Түгжрэлийг давхар зам барьж шийдэж байгаа дэлхий нийтийн жишгийг харж үзье. Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож хиймээр байна.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байна. Улсын хэмжээнд анхан шатны шүүхийн шийдвэр 53.3 хувиар өссөн. Хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууны асуудалд онцгой анхаарах шаардлага байна. 

Хар тамхи мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын тухай хууль батлуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна. Архи согтууруулах ундааны хэрэглээ хэрээс хэтэрлээ. Авлигал албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх албан байгууллагуудын бие даасан хараат бус байдлыг хангах ёстой.

Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлыг шуурхай шийдэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох нь зөв. Оюутолгойн төслийг тойрсон асуудлыг хуулийн биш улстөрийн аргаар шийдэх гэж оролдож байна. 

Оффшорын асуудлыг нэг мөр шийдэхийн тулд төр засгийн бүх институтүүд хамтран ажиллах шаардлагатай байна. 

Хэрвээ хямрал тогтворжиж эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, дулааны цахилгаан станцыг барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа.

Эдийн засагт нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрэгжихгүй явсаар хоёр жилийг ардаа үдлээ. УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол УИХ хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газраас саналаа оруулж ирэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг 80 хувь биш шаардлагатай хэсэгт олгохыг хичээх нь зүйтэй юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 48 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 50 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 52 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 52 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 53 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 54 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 54 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 55 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 56 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 56 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 3 цаг 27 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 3 цаг 31 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 33 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 3 цаг 36 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 3 цаг 40 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 3 цаг 44 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 3 цаг 49 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 3 цаг 51 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 3 цаг 57 мин Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ 4 цаг 42 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top