x

Санал асуулга энэ сарын 13-нд дуусч, хотын дарга шийдвэрээ танилцуулна

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал асуулгын явагдаж дуусаагүй байтал иргэдийг санаатайгаар төөрөгдүүлэх мэдээлэл тарааж, зарим талаар улс төржүүлж буйд харамсч байна.

 

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулгад оролцохыг хүсвэл та доорх хаяг холбоосоор хандаж оролцох боломжтой.

Санал авч буй онлайн хаягууд :

  1. Замын цагдаагийн алба

https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)

  1. www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

  2. www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

  3. www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

  4. www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

Нийслэл хотод маань зөвхөн ганц гүүрэн гарц барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээр санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлан танилцуулж байгаа. Автозам, гүүрнээс гадна автозам дагуух инженерийн шугам сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд ч өрнөнө.

Улаанбаатар хотод 2018 онд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр  барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа билээ.

Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.

2018 онд УСУГ-ын төлөвлөгөөнд 13 ажил багтсан. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд хийгдэнэ. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэж эхлэх юм. Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ.

Санал асуулгад идэвхтэй оролцож буй иргэддээ баярлалаа.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 34 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 36 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 38 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 38 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 39 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 39 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 40 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 41 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 41 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 42 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 3 цаг 13 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 3 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 19 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 3 цаг 21 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 3 цаг 26 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 3 цаг 30 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 3 цаг 34 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 3 цаг 37 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 3 цаг 42 мин Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ 4 цаг 27 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top