x

Ерөнхийлөгч Х.Баттулгад ИБУИНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүныг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд ноён Филип Мэлоүн өөрийг нь ёслол төгөлдөр хүндэтгэн угтсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өмнө нь Сингапурт суугаа ЭСЯ-нд зөвлөх, Хельсинкид суугаа ЭСЯ-нд дэд тэргүүн, Британиас Лаост суугаа Элчин сайдаар ажиллаж байсан талаараа хэлж, хэдийгээр Монгол Улсад анх удаа ирж байгаа ч өөрийнх нь дипломат албаны туршлага цаашдын хамтын ажиллагаанд нь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа талаар ярилаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүнд юун түрүүнд ажлын амжилт хүсч, “Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд тохиож буй Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх үндэс суурь баттай тавигдаж, эдүгээ бидний хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгаад миний бие баяртай байдаг” гэлээ.

Мөн Төрийн тэргүүн Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 680 гаруй сая ам.доллар байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг дурдаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг Элчин сайд Филип Мэлоүнээс хүслээ. Түүнчлэн Элчин сайдыг Монгол Улсын 21 аймгаар явж үзэхийг санал болгоод, ингэснээр монголчуудын нүүдэлчин соёл болоод бидний талаар илүү ихийг мэдэхэд тус болно, хамгийн чухал нь бидэнтэй холбоотой шийдвэр гаргахад хэрэгтэй гэж найрсагаар санал болгов.

Хариуд нь, Элчин сайд Филип Мэлоүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах, соёл, боловсрол гээд олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой талаар ярив.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 39 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 41 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 43 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 44 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 44 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 45 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 46 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 46 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 47 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 47 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 3 цаг 18 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 3 цаг 22 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 24 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 3 цаг 27 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 3 цаг 32 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 3 цаг 36 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 3 цаг 40 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 3 цаг 42 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 3 цаг 48 мин Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ 4 цаг 33 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top