Авлигатай тэмцэх газраас (АТГ) "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх, авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүллээ.
Уг зөвлөмжид дараах 10 үндсэн заалт тусгагдсан. Үүнд:
- Авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх
- Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болон төлөвлөгөөт тасалдал
- Энэ талаар сүүлийн үеийн технологи ашиглаж, хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх
- Зарим дүрэм, журмын заалтыг хүчингүй болгох, шинэчлэх
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2024 онд эрчим хүчний салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд:
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хяналтыг сайжруулах
- Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх
- Тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгох
- Холбогдох мэдээллийг ил тод болгох
- Төлбөр, хураамжтай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх зэрэг асуудлаар Эрчим хүчний сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргад албан зөвлөмж тус тус хүргүүлжээ.
Төсөл, хөтөлбөрийн хяналтыг сайжруулах зөвлөмж
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 3 заалт бүхий албан зөвлөмжид дараах асуудлуудыг тусгасан байна:
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хяналтыг сайжруулах
- Удаашралтай хэрэгжиж буй төслүүдийн шалтгаан, нөхцөлийг арилгах
- Төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх
Тусгай зөвшөөрлийн журам, төлбөрийн зохицуулалтын зөвлөмж
Мөн Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 4 заалт бүхий албан зөвлөмжид:
- Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх
- Тусгай зөвшөөрөл авах нөхцөлийг тодорхой болгох
- Холбогдох мэдээллийг ил тод болгох
- Төлбөр, хураамжтай холбоотой дүрэм, журмуудыг шинэчлэх асуудлыг тусгасан байна.
Авлигатай тэмцэх газраас эрчим хүчний салбарт авлигын эрсдэлтэй үйлдлүүдийг бууруулах, хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид ч нягт анхаарч ажиллах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар